ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.29 08:05

Авьяаслаг охин төрөх тасаг тохижуулж, хүмүүнлэгийн үйлс бүтээжээ

Хэнтий аймгийн Хэрлэн I сургуулийн 7А ангийн авьяаслаг сурагч Ц.Ухаанзаяа “Ачийг тань хариулья” нэртэй уран бүтээлийн хандивын тоглолтынхоо орлогоор аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн “Төрөх тасгийн орыг шинэчилжээ. Сайн үйл бүтээсэн түүнийг Эрүүл мэндийн салбарын “Эх хүүхдэд ээлтэй сурагч”-аар өргөмжилсөн байна. Тэрээр улсын чанартай олон ч уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож байжээ. Тухайлбал, Нийслэлийн шилдэг сурагч, 2013 оны Хэнтий аймгийн урлаг, хүмүүнлэгийн шилдэг сурагч, Монголын Хүүхдийн төлөө үндэсний газрын “авьяас” алтан медаль, Монголын хүүхдийн ордны “эрдэм” алтан медаль, Монголын сурагчдын холбооны “авьяаслаг сурагч” алтан медаль, Цэцгэн шүүдэр уран нугаралтын улсын уралдааны хошой “алтан” медальт шилдэг сурагч ажээ.  
Мөн  Ц.Ухаанзаяа охин жилийн өмнө Баянзүрх дүүргийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, “Бадамлянхуа” хүүхдийн асрах төвийн 350 гаруй өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудын дунд "Эгэл амьдралын тулах багана - Ирээдүйн оюунлаг эздээ баярлуулъя” нэртэй хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд өөрийн болон үе тэнгийн найзуудынхаа уран бүтээ¬лийн дээжээс сонирхуулахын сацуу 3 500 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн тоглолтын та-сал¬бараа "Огторгуйд дүүлэн одох мо¬торт дугуй" хүүхдийн ном, гарын бэлгийн хамт хүүхэд бүрт бэлэглэжээ. Мөн тус асрах төвүүдийн номын санд 500 мянган төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг "Огторгуйд дүүлэн одох мо¬торт дугуй" номыг хандивласнаас гадна тоглолтыг нь үзэхээр ирсэн бүх үеийн найзууддаа 1.5 сая төгрөгийн үнэ бүхий номыг дагуулан өгч, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн байна.

Онцлох нийтлэлүүд