ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.01.13 04:01

Ажил, хичээл тарах цагийг өөрчилнө

Монголын Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд,

  • Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17:00,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08:00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар тогтоосон байдаг.

Харин энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсгэх нэг шалтгаан болж байгаа юм.

Мөн сургууль цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг.

Тиймээс Нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газар хүсэлт тавьсны дагуу Засгийн газрын арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар "Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх"-ийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.

Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргииг судлан үзэхииг үүрэг болгосон.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг"-ээс судалгаа явуулж байна.

Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөх аж.

Онцлох нийтлэлүүд