ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.09.03 10:09

Азийн наадмаас есөн улс медальгүй хоцорчээ

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн спортын наадмын энэ удаагийн тэмцээн Индонези улсын Жакарта болон Палембан хотод амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд 45 улс орон болон нутаг дэвсгэрийн баг тамирчид оролцсон бөгөөд тэдгээрийн дундаас 9 улсын баг тамирчид медальгүй нутаг буцсан байна.

Бангладеш, Бутан, Бруней-Даруссалам, Мальдив, Оман, Палестин, Шри-Ланка, Тимор-Лешти болон Йемен зэрэг улсын тамирчид медаль хүртэж чадаагүй ажээ.

Бангладеш улсаас хүндийн өргөлт, хөнгөн атлетик, 3x3 сагсан бөмбөг, гольф, буудлага, байт харваа, усанд сэлэлт, хөл бөмбөг зэрэг төрөлд оролцохоор 117 тамирчин энэхүү наадмыг зорин ирсэн бол Бутанаас 24, Бруней-Даруссаламаас 15, Оманаас 46, Палестинаас 46, Шри-Ланка улсаа 172, Тимор-Лештигээс 67 болон Йемен улсаас 37 тамирчин энэ удаагийн Азийн наадамд оролцсон байна.

Харин манай улсын баг тамирчид 5 алт, 9 мөнгө, 11 хүрэл буюу нийт 25 медаль хүртэж, медалийн чансаагаар 16 дугаар байрт шалгарсан юм.

Онцлох нийтлэлүүд