ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2018.08.30 11:08

Азийн наадмын 11 дэх өдрийн Монголын баг тамирчдын дүнг танилцуулж байна

"Жакарта-Палембан-2018" Азийн наадмын 11 дэх өдөр /2018.08.29/ өндөрлөж, жүдо, танхимын дугуй, ширээний теннис, кураш, бокс, софт теннис, хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд Монголын баг тамирчид оролцлоо. Өчигдөр болсон тоглолтын үр дүнг танилцуулж байна.

Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -63кг жинд Б.Баасанжаргал мөнгөн медаль, Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48кг-ийн жинд М.Уранцэцэг хүрэл медаль хүртэж Монголын баг тамирчид 3 алт, 2 мөнгө, 7 хүрэл нийт 12 медальтайгаар Азийн наадмыг үргэлжлүүлж байна.

Боксын эрэгтэйчүүдийн 64кг жинд Б.Чинзориг Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангасан. Наймдугаар сарын 31-ний өдөр мөнгөн медалийн төлөө Тайландын тамирчинтай тоглоно.

ТАНХИМЫН ДУГУЙ

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан 4,000м:

  • Т.Төгөлдөр – IX байр /4:40.463/

ШИРЭЭНИЙ ТЕННИС

Холимог багийн төрөл:

  • М.Тэмүүлэн, М.Ундрам – Непалын багт 0:3 харьцаагаар хожигдсон.
  • Ж.Мөнхзориг, Б.Болор-Эрдэнэ – Тайваний багт 0:3 харьцаагаар хожигдсон.

КУРАШ

Эмэгтэйчүүдийн -63кг:

  • Б.Баасанжаргал-мөнгөн медаль хүртсэн
  • Н.Ундрахзаяа – эхний барилдаанд Туркмений тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.

Эрэгтэйчүүдийн -81кг:

  • Б.Гаажадамба – Хагас шигшээ барилдаанд Иран-ы бөхтэй оноолт таарч 3:0 харьцаагаар хожигдсон.
  • М.Дагвадорж - Эхний барилдаанд Афганистаны тамирчинтай оноолт таарч 10:0 харьцаагаар хожигдсон.

БОКС

Эрэгтэйчүүдийн 64кг:

  • Б.Чинзориг – Энэтхэгийн тамирчинг 5:0 харьцаагаар хожиж хүрэл медалийн болзол хангасан.

Эрэгтэйчүүдийн 56кг:

  • Х.Энх-Амар - Узбекийн тамирчинд 3:2 харьцаагаар хожигдсон.

Эмэгтэйчүүдийн 51кг:

  • О.Жаргалан - Вьетнамын тамирчинд 5:0 харьцаагаар хожигдсон.

СОФТ ТЕННИС

Холимог багийн төрөл:

  • Б.Энхжин, Б.Норовсүрэн – Хэсгийн тоглолтод Японы багт 2:5 харьцаагаар хожигдон, Пакистаны багийг 5:1 харьцаагаар хожсон.
  • А.Дамдин, М.Анударь – Тэмцээндээ оролцоогүй

ХӨНГӨН АТЛЕТИК

Эрэгтэйчүүдийн 1,500м:

  • Г.Одхүү - XIV байр /3:51.14 хувийн дээд амжилт/

Онцлох нийтлэлүүд