ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2019.06.20 11:06

Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болжээ


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар бөхчүүлд цол, чимэг олгуулах тухай Үндэсний бөхийн салбар хорооны саналыг хэлэлцэв.

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд учраа бөх нь сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдож давааг нь хүчингүй болгосон тул Аймгийн арслан Б.Эрдэнэхүүд Улсын начин цол олгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.

Мөн Улсын начин Ч.Хөхчирэнгэрт “Өсөх идэр” чимэг олгохоор Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд