ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.25 12:05

“Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр хүүхдүүдэдээ зориулан толилуулна

Монголын хошин урлагийн шилдгүүдийг төрүүлэн гаргасан хамгийн ууган хамтлаг болох "Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид “Амьдрал өөрөө хичээл” драмын адал явдалт жүжгийг түмэн олондоо толилуулж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ удаад хүүхэд залууст зориулсан хоёр дахь бүтээлдээ ханцуй шамлан орсоноо дуулгалаа. Тус хамтлагийнхан өмнө нь “Баавгай дуулах уу”? хүүхдийн жүжгийг тайзнаа амилуулж бяцхан үзэгчдэдээ бэлэг барьж байсан бол энэ удаад удахгүй тохиох "Эх үрсийн баяр"-т зориулан диснейн "Аладдин" хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг "3D" хэлбэрээр шинэлэг, өнгө аястай тавихаар болсон байна.
   Хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн баатрууд болох Жасмин, Жабарыг дэргэдээс нь харах боломжтой. “Аладдины шидэт дэнлүү” жүжиг нь тавдугаар сарын 29-нээс эхлэн  Монголын хүүхдийн ордоны тайзнаа өдөр бүр тоглогдох юм. Мөн энэ дашрамд жүжгийг хүүхдүүд ээ хүргэхэд дэмжсэн байгууллагууд: "Соёл, Спорт аялал жуулчлал"-ын яам, "Скатейл" группын хамт олондоо талархал илэрхийлье. Түүнчлэн дашрамд дуулгахад, уг жүжгийн зохиолыг "Шилдэг өнгө" продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж, бичсэн бөгөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллаж байгаа ажээ.

Онцлох нийтлэлүүд