ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.03.14 01:03

Алдарт физикч Стивен Хокинг таалал төгсжээ

Онолын физикийн суут эрдэмтэн Стивен Уильям Хокинг 2018 оны 3 сарын 13-нд нас барлаа. Бичсэн номнууд болон ярилцлагууд нь түүнийг нэр алдарт хүргэсэн билээ. Тэрээр Британийн Урлагийн Нийгэмлэгийн Хүндэт Гишүүн, Папын Шинжлэх Ухааны Академийн Насан туршийн гишүүн, 2009 онд АНУ-ын Иргэдийн хамгийн дээд шагнал болох Ерөнхийлөгчийн Эрх Чөлөөний Медалийг хүртэж байжээ. Хокинг 1979-2009 он хүртэл 30 жилийн турш Кембрижийн их сургуулийн Лукасын нэрэмжит математикийн профессор байв. Тэрээр мөн Кембрижийн Гонвилл ба Каиус коллежийн Нөхөр, Онтарио мужийн Уотерлүү дахь Периметрийн Онолын физикийн институтийн Судалгааны Онцгой Тэргүүлэгч. Түүний космологи ба квант татах хүчний чиглэлүүдэд, хар нүхний талаарх судалгаагаараа дэлхий дахинд танигдсан билээ. Британийн "Сандэй Таймс"-н бестселлерийн жагсаалтад рекорд эвдэн 237 долоо хоногийн турш байсан Цаг хугацааны товч түүх (A Brief History of Time) ном нь түүнийг жинхэнэ алдрын оргилд аваачсан юм. Хокингийн түлхүүр шинжлэх ухааны бүтээлүүд нь Рожер Пенрөүзтэй хамт хийсэн харьцангуйн ерөнхий онолын тогтолцоо доторх татах хүчний сингуляр байдлын талаарх теоремууд, мөн өнөө үед Хокингийн цацраглал (эсвэл Бекенстайн-Хокинкийн цацраглал) хэмээн нэрлэгдэх болсон хар нүх цацраг ялгаруулдаг гэж таамагласан онол юм.

Онцлох нийтлэлүүд