ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Соёл урлаг
2014.05.07 11:05

Алтайн ятгыг дуурьсгах ёслол болно

Монгол нутгаас олсон нэн эртний Алтайн ятгыг дуурьсгах их ёслолыг хийхээр болжээ.  2008 онд Ховд аймгийн Манхан сумаас VII зууны Түрэгийн үед  нүүдэлчдийн хэрэглэж байсан  ятга хөгжмийг археологчид илрүүлсэн байдаг.

Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхийн хэмжээнд нэн эртний цорын ганц ятгын олдвор болохыг Герман Улсын Бонны Их Сургуулийн доктор Жан Бэрман онцолсон удаатай. Тэгвэл Алтайн ятгыг өнөөдөр хэрэглээний түвшинд тоглох боломжтой болжээ. Нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ 2013 оноос Алтайн ятгын хөг хөглөгөө, тоглох арга барилыг судалгааг явуулж, нэлээд үр дүнд хүрсэн байна. Үүний үндсэн дээр эл хөгжмийн аялгуу эгшгийг олон нийтэд анх удаа танилцуулж сонсгох “Алтайн ятгыг дуурьсгах их ёслол”-ыг энэ сарын 16-нд АСА циркт зохион байгуулахаар болжээ. Ёслолын ажиллагаанд удирдаач Д.Ганпүрэв, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Бүх цэргийн эрдмийн дуу бүжгийн чуулгын найрал хөгжим, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын найрал дуучид тэргүүтэй 100 гаруй уран бүтээлчид оролцох аж.

Э.Номин

Онцлох нийтлэлүүд