Соёл урлаг
2021.04.06 06:04

"​Альтернатив” Отгоо "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаажээ


"Альтернатив” Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг өнөөдөр "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялаалаа.

Монголын рок попын ертөнцөд өөрийн өвөрмөц стиль имиж, дүр төрх, дуу хоолойгоороо орон зайгаа бий болгож чадсан түүний “Заримдаа”, “Нэгэн залуу”, “Чамайг би хайрласаар” зэрэг олон бүтээл нь залуусын дуулах дуртай дууны нэг болсон.

Авьяаслаг дуучин бүсгүйн хувьд 30 насныхаа босгонд гэр бүлийн амьдрал зохиож байсан бол одоо дөрвөн хүүхдийн ээж болсон. Тэрбээр өнгөрөгч 2019 оноос уран бүтээлдээ ханцуй шамлан орсон. Энэ үеэр цоо шинэхэн пянзаа гаргаад амжсан юм.

Тэрбээр News агентлагт өгсөн ярилцлагадаа “Хамгийн сүүлд 2008 онд өөрийн бие даасан тоглолтоо хийснээсээ хойш гэр бүлийн амьдралдаа анхаарч, чимээгүй байлаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ганц нэг дуугаа дуулж, 2014 онд өөрийн гурав дахь “Chillout” цомгоо гаргасан. Гэр бүлийнхэндээ илүү цаг зарцуулахын хажуугаар уран бүтээлээ хийж байсан учраас мэдэх хүмүүст маань л хүрсэн болов уу. Харин энэ удаа уран бүтээлийнхээ ажилд илүү шаргуу орж байна” гэдгээ хэлж байв.

Онцлох нийтлэлүүд