ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.04.21 06:04

Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно

Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа болно Амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдаа болно. Өртгөтгөсөн худалдаа болох газрууд:

  • Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
  • Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
  • Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
  • Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах. Нарантуул 2.
  • Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
  • Хар хорин захын ард “Пирамид” үйлчилгээний төв
  • Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст.

Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах 1кг-5750 төгрөг, хонины мах 1 кг нь-5400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4400 төгрөгөөр худалдана. Харин бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5200 төгрөг, хонины мах 1 кг нь-4600 төгрөг, ямааны мах 1 кг нь 4000 төгрөг байна.

Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор дөрөв, тав, зургадугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тн мах бэлтгэн энэ сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл нийслэлийн зургаан дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлэсэн юм гэж Нийслэлийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газраас мэдээллээ.



Онцлох нийтлэлүүд