ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.06.19 02:06

Амралтын өдрүүдэд согтуугаар хөдөлгөөнд оролцсон 95 жолоочийг илрүүлжээ

Зургадугаар сарын 17,18-ны амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 95 жолоочийг илрүүлэн саатуулж ажилласан байна.

Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 411 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 16 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн долоо, мөргөлдсөн 13, онхолдсон нэг, үл хөдлөх зүйл мөргөсөн /шон, хашаа гэх мэт/ хоёр осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын урд замд T.Crown маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, ганцаараа явж байсан зургаан настай Б-г мөргөж гэмтээсэн.

Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг Төгсийн хонхор гэх газар асфальтан замд T.Prius-20 маркийн С жолоочтой автомашин онхолдож, зорчигч 64 настай, эмэгтэй П-н амь нас хохирсон тус тус хэргүүд шалгагдаж байна.


Онцлох нийтлэлүүд