ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.17 03:05

Амралтын өдрүүдээр аль замыг хаах вэ?

Энэ амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах зам, Залуучуудын өргөн чөлөөнд Тэнгис кино театрын замын хойд урсгал, Дарь-Эхийн уулзварын замуудыг түр хугацаанд хаахаар боллоо. МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах замыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 22:00 цагаас 06 дугаар сарын 15 хүртэл 1 сарын хугацаатай хааж, дулааны шугам солино. Харин Тэнгис кино театрын зүүн урд талд борооны ус зайлуулах шугам солих тул замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 09:00 цаг хүртэл хаах юм. Дарь-Эхийн уулзварын зүүн талд Сансарын Шатахуун түгээх станцийн арын замд сэтгэлгээ хийж дулааны шугам солих тул 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 19-ний 06:00 цаг хүртэл урсгал тус бүрээр хэсэгчилж хаана.  Өөрөөр хэлбэл, тус замд хойд урсгал хаалттай үед урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй, харин урд урсгал хаалттай үед хойд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зорчуулна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Онцлох нийтлэлүүд