ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.07.13 12:07

Амьтдын баримлуудыг эвдэн сүйтгэсэн байна

“Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан Чингисийн өргөн чөлөөнд буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрладаг 2,2 га ногоон байгууламж бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэн таван тивийн 41 төрөл зүйлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөтэй боллоо” хэмээн бид мэдээлж байсан. Гэтэл өнөөдөр наадамчин олны хөлд талхлагдаад эвдэрч сүйдсэн байдалтай байна. Энэ талаар цахим ертөнцөд дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс цөөнгүй байгаа юм.

Ийнхүү эвдэлж сүйтгэсэн этгээдийг олж тогтоох, хариуцлага ногдуулах шаардлагатай. Энэ хэрэг нь аливаа бүтээн байгуулалтад хяналт тавих, ойр орчмыг камержуулах хэрэгтэйг харуулж байна.

Э.ЯНЖМАА


Онцлох нийтлэлүүд