ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.18 03:05

Ангарагт нуур байсан гэсэн таамаг гарчээ

НАСА-ийн эрдэмтэд өнгөрч оны сүүлээр улаан нүдэн гариг дээрх эртний нуурны ул мѳрийн тухай мэдээлсэн нь ихээхэн шуугиан дэгдээгээд байсан билээ. Гаригийн экваторын орчимд 3.7 тэрбум жилийн тэртээ нилээн удаан хугацааны турш оршиж байсан энэ нуур нь цэнгэг устай байсан учир, судлаачид магадгүй тэнд ядаж микробын тѳвшиний амьдрал байсан байх гэж таамаглаж байна.Харин өнгөрөгч сард эрт цагт усны ёроол байсан байж болохуйц уртаашаа 50 км, ѳргѳѳшѳѳ 5 км орчим хэмжээтэй тогоо хэлбэрийн тогтоцыг илрүүлжээ. Зѳвхѳн тогтонги, урсгал зѳѳлѳн усны ёроолд л бий болдог маш нарийн ширхэгтэй шавар чулуун давхрагаас үүдэлтэй. Дэлхий дээр нуур ууршаад алга болсоны дараа ёроолын шавар нь хатаад яг ийм нарийн ширхэгтэй шавар чулуу болдог учир, судлаачид дэлхийнхтай төстэй ийм зүйл олсондоо ихээхэн гайхжээ. Шавар чулуун хэсгээс ухаж аваад найрлагыг нь судалж үзэхэд их хэмжээний нүүрстѳрѳгч, хүчилтѳрѳгч, устѳрѳгч, фосфор, хүхэр, азот зэрэг амьдралд нэн чухал элементүүдээр баялаг минералуудыг олноор илрүүлсэн байна. Эдгээр минералуудын шинж чанараас нь үзхэд, нуур маань хэт суурилаг эсвэл хэт хүчиллэг, бас хэт их давстай ч биш бүр бараг хүн ууж болмоор цэвэр устай нуурын ёроолд хуримтлагддаг эрдэсүүдтэй тун адил байжээ. Мѳн нуурын ирмэг орчмын газруудыг судалж байгаад энэ нуур дор хаяж хэдэн 10 мянган жил, магадгүй хэдэн сая жил оршин тогтносон байж ч магадгүй гэж таамаглаж байгаа юм байна.

Онцлох нийтлэлүүд