ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2020.07.27 02:07

Английн Премьер лиг: Эцсийн дүн


Английн Премьер лигийн сүүлийн буюу 38 дугаар тойргийн арван тоглолт өчигдөр нэгэн зэрэг боллоо. Тэгвэл Челси, Манчестер Юнайтед клубүүд өрсөлдөгчөө хожсоноор дараа улиралд Аваргуудын лигт орох эрхээ баталгаажуулав.

Эдерсон: Манчестер Сити постарается обыграть МЮ — football.ua

  • Челси талбайдаа Уолвес клубийг 2-0 харьцаагаар хожиход гоолууд гурван минутын зайтай эхний үеийн нэмэлт цагт орсон. Харин Манчестер Юнайтед Лестер Ситигийн талбайд 0-2 харьцаагаар хожиход Бруно Фернандеш, Жессе Лингард гоолдсон юм.
  • Харин Тоттенхэм клуб Кристал Паластай тэнцэж Уолвес клубтэй оноо тэнцэн гоолыг зөрүүгээр дээр нь гарснаар Европа лигийн эрхээ найдвартай болголоо.
  • Мөн доош унах бүсэд дээд лигтээ үлдэхийн төлөө тэмцэж байсан Астон Вилла клуб Уэст Хэм клубийн талбайгаас нэг оноо авч өрсөлдөгч Уотфорд клуб нь оноо алдсанаар Премьер лигт үлдэж чадлаа. Харин Уотфорд, Борнмут, Норвич Сити клубүүд ирэх улиралд Премьер лигийн доод шат болох Чэмпионшип лигт тоглоно.
  • Алтан бээлий шагналыг Манчестер Сити клубийн хаалгач Эдерсон 16 удаа хаалгаа хуурай манасан үзүүлэлтээр хүртсэн.

Варди 937 минутын дараа гоол орууллаа : Тал нутгийн цахим мэдээлэлийн сайт

  • Лигийн мэргэн бууч:
      • Лестер Сити клубийн довтлогч Жейми Варди 23 гоол
      • Арсенал клубийн Пьер-Эмерик Аубамеянг 22 гоол
      • Саутхемптон клубийн Данни Ингс 22 гоол
      • Манчестер Сити клубийн Рахим Стерлинг 20 гоол
      • Ливерпүүл клубийн Мохамед Сала 19 гоол

Лучший ассистент мирового футбола 22.01.2020 читать блог на SOCCER.RU

  • Хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн:

      • Кевин Де Брюне /Манчестер Сити/ - 20 дамжуулалт
      • Трент Александер-Арнольд /Ливерпүүл/ - 13
      • Эндрью Робертсон /Ливерпүүл/ - 12
      • Мохамед Салах /Ливерпүүл/ - 10
      • Давид Силва /Манчестер Сити/ - 10
      • Сон Хеун Мин /Тоттенхэм/ - 10
  • 38 дугаар тойргийн үр дүн:
      • Арсенал 3-2 Уотфорд
      • Бөрнли 1-2 Брайтон
      • Челси 2-0 Уолвес
      • Кристал Палас 1-1 Тоттенхэм
      • Эвертон 1-3 Борнмут
      • Лестер Сити 0-2 Манчестер Юнайтед
      • Манчестер Сити 5-0 Норвич Сити
      • Ньюкасл Юнайтед 1-3 Ливерпүүл
      • Саутхемптон 3-1 Шеффилд Юнайтед
      • Уэст Хэм 1-1 Астон Вилла
  • Лигийн хүснэгтийн байдал /оноо/:
      • Ливерпүүл - 99
      • Манчестер Сити - 81
      • Манчестер Юнайтед - 66
      • Челси - 66
      • Лестер Сити - 62
      • Тоттенхэм - 59
      • Уолвес - 59
      • Арсенал - 56
      • Шеффилд Юнайтед - 54
      • Бөрнли - 54
      • Саутхемптон - 52
      • Эвертон - 49
      • Ньюкасл Юнайтед - 44
      • Кристал Палас - 43
      • Брайтон - 41
      • Уэст Хэм Юнайтед - 39
      • Астон Вилла - 35
      • Борнмут - 34
      • Уотфорд - 34
      • Норвич Сити - 21

Т.БАТЛХАГВА

Онцлох нийтлэлүүд