ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.07 12:05

АНУ-аас түрээсээр авч буй онгоц ням гаригт ирнэ

МИАТ АНУ-ын “Боинг” компаниас "Б737-800" маркийн шинэ онгоцыг түрээсээр авахаар болжээ. Энэхүү онгоцыг ирэх ням гаригт эх орондоо авчрах гэнэ. Одоогоос 11 жилийн өмнө МИАТ компани “Боинг 737-800” онгоцыг түрээслэн авч нислэгтээ ашигласан түүхтэй аж. Мөн 2008 оны наймдугаар сард МИАТ компани хоёр дахь “Боинг 737-800” онгоцоо “CIT Aerospace”-aac түрээсээр авсан байдаг. 2009 оны зургадугаар сараас МИАТ компани орон нутгийн чиглэлд буюу Мөрөн, Ховд руу “Боинг 737-800” онгоцыг ашиглан нислэг үйлдэж эхэлсэн юм. Манай иргэний агаарын тээврийн үйлчилгээнд явж буй “Боинг 737-800” онгоц нь бизнес ангилал 12 суудалтай, энгийн ангилал нь 161 суудалтай ажээ. 

МИАТ компани одоогоор “Боинг 737-800”, “Боинг 767-300” гэсэн онгоцоор Улаанбаатараас Бээжин, Хонгконг, Сөүл, Токио, Москва, Берлин хотуудад тогтмол нислэг, Сингапур, Хайнан, Чежу, Япон улсын Нагоя, Ояаката, Фүкүока зэрэг олон хотуудад захиалгат нислэг хийж буй. Тус компани ирэх 2015 онд “Боинг 767-300”, “Боинг 737-800” онгоц худалдан авах гэрээ байгуулаад байгаа юм.

 “Боинг 737-800” онгоцны үндсэн үзүүлэлт:

Урт (м) 39.5

Онгоцны далавчны дэлгэц (м) 34.3

Өндөр (м) 12.5

Нисэх жин (кг) 78240-79000

Буултын жин (кг) 63320

Хоосон жин (кг) 41140

Түлшгүй жин (кг) 61 690

Даац  (кг) 20 540

Түлшний сав (л) 26020

Нислэгийн мэдээлэл:

Ачаа бүхий нислэгийн үргэлжлэл (км) 5 400

Чиг шулуун нислэгийн хурд (км/ч) 850

Хөдөлгүүр CFMI CFM56-7B24/26, 2 x 10980-11930 кгс

Зорчигчийн салон

Суудлын тоо - 189

Суудлын тоо (бизнес/эдийн засаг)  160

Салоны өргөн (м) 3.54

 

Онцлох нийтлэлүүд