ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.08.14 12:08

Ану ба Умард солонгосын хооронд цөмийн дайн дэгдэхэд хүрээгүй байна гэв

ЗурагНөхцөл байдал хурцадмал байгаа хэдий ч Умард Солонгостой цөмийн дайн хийхэд хүрээгүй байна гэж АНУ-ын Тагнуулын төв газрын /ТТГ/ захирал мэдэгдлээ.


ТТГ-ын захирал Майк Помпео ням гарагт Fox News телевизийн сувагт ярицлага өгөх үеэрээ “Пхеньян цөмийн хөтөлбөрөө “урьд урьдынхаас илүү эрчтэйгээр” боловсронгуй болгож байна. Пхеньян дахин пуужин туршлаа гэхэд гайхах хүн бараг байхгүй байх” гэжээ.

Гэхдээ тэрбээр “Вашингтоны стратегийн тэвчээр барагдсан” гэж анхааруулаад “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ зогсоохгүй гэдэгт би эргэлзэхгүй байна" гэжээ.

Умард Солонгос АНУ-д цохилт өгч чадах хэмжээний цөмийн зэвсэг байрлуулахад хэр ойртсоныг асуухад тэрбээр “Тэд тун дөхсөн. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тэд урьд урьдынхаасаа илүү эрчтэйгээр урагшаа давшиж байна” гэж хариулсан байна.

Өнгөрсөн долдугаар сард тив алгасах хоёр баллистик пуужин харвасантай нь холбогдуулан НҮБ Умард Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан нь Пхеньяны “уурыг хүргэсэн” юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унд “Хэрвээ болчимгүй үйлдэл хийвэл маш их харамсах болно шүү” гэж саяхан анхааруулсан юм. Харин Солонгосын хойгийг дайны ирмэг рүү түлхэж байна гэж Д.Трампыг Пхеньян буруушааж байна.


Онцлох нийтлэлүүд