Гадаад
2021.01.14 07:01

АНУ хамгийн олон буюу 10.7 сая иргэнээ вакцинжуулалтад хамруулжээ


Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 45 улс иргэддээ 32.4 сая тун вакцин хийгээд байна. Үүний дотор АНУ хамгийн олон буюу 10.7 сая иргэнээ вакцинжуулалтад хамруулаад байгаа ажээ.

Тус улс өнгөрсөн 24 цагт нэг сая орчим тун вакцин иргэддээ хийсэн байна. Энэ нь нэг сарын өмнөөс вакцинжуулалтаа эхлүүлснээс хойших хамгийн өндөр дүн болж байгаа юм. Харин БНХАУ есөн сая, Европын Холбоо 3.7 сая иргэнээ вакцинжуулжээ. ОХУ-ын хувьд 1.5 сая тун вакцин иргэддээ хийгээд байгаа аж. Тус улс ирэх долоо хоногоос вакцинжуулалтын цар хүрээг огцом нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. Одоогоор вакцинд хамрагдсан таван хүн тутмын хоёр нь 60-аас дээш насныхан байгаа ажээ.

Онцлох нийтлэлүүд