ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.08.23 08:08

АНУ-ын бараа бүтээгдэхүүнд БНХАУ 25%-ийн татвар оногдуулжээ

CHINA USA зурган илэрцүүд

БНХАУ-аас импортлож буй бараа бүтээгдэхүүндээ АНУ 25%-ийн нэмэлт татвар оногдуулсан. Тэгвэл Хятад улс хариуд нь АНУ-аас импортолж буй бараанд25%-ийн татвар оногдуулжээ. Энэ тухай Хятадын үндэсний телевизээр пүрэв гарагт мэдээлсэн байна.

Өмнө нь БНХАУ-ын Худалдааны яам АНУ-ын хоёр дахь багц татвартай холбоотой хориг арга хэмжээг авч байсан.

Пүрэв гарагийн мэдээнд Хятад улс дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдвэрлэх механизмын дагуу гомдол гаргана гэдгээ илэрхийлсэн байна.

АНУ нь хэнтэй ч зөвшилцөлгүй, Худалдааны хуулийн 301 дүгээр зүйл заалтын дагуу Хятадын бараа бүтээгдэхүүнд 25%-ийн татвар оногдуулсан. Энэ нь мөнгөн дүнгээр 16 тэрбум доллар юм. “Энэхүү явдал нь дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн хэрэг”гэж баримт бичигт бичигдсэн байжээ. Үүнтэй холбоотойгоор Хятад улс нэн шаардлагатай хариу арга хэмжээг түргэн хугацаанд авах болно гэдгээ ч мэдэгдсэн байна.

Г.БАЯРЦЭЦЭГ

Онцлох нийтлэлүүд