ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2018.09.11 03:09

​Анхан шатны шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалт болно

Анхан шатны шүүхийн шүүгчдийн сонгон шалгаруулалт болно. Шүүгчийн нэр дэвшигчийн нөөцөд бүртгэлтэй хуульчдыг энэ сарын 21-нээс бүртгэж эхлэнэ гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс мэдээллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 102 дугаар тушаалаар зарим Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан. Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 2018 оны долдугаар сарын 02-ны өдрөөс наймдугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд "шүүгчийн бэлтгэл сургалт”–д хамрагдсан хуульчид нэрээ дэвшүүлнэ.

Нэр дэвшигч баримт материалыг бүрдүүлэн 2018 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 09.00 цагаас есдүгээр сарын 26-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд ЭНЭХҮҮ цахим хаягаар бүртгүүлэх шаардлагатай.

Онцлох нийтлэлүүд