ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2019.10.11 11:10

АНЭУ-д Элчин сайдын яам нээнэ

Image result for УИХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолыг батлав.

АНЭУ нь Монголд 2016 онд Элчин сайдын яамаа нээжээ. Манай улс Булангийн орнуудтай харилцааны агуулга, үр дүнг өргөжүүлэх, тэднээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах, хөрөнгө оруулалт татах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломж бий. АНЭУ-д Элчин сайдын яам нээснээр Абу Дабигийн хөгжлийн сан, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын газар зэрэг хөгжлийн сан, санхүүгийн байгууллагуудтай холбоо тогтоох боломж бүрдэх аж. Абу Даби дахь Элчин сайдын яамыг гурван орон тоотой байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Эмиратын талаас зарим зардлыг хариуцахаа мэдэгджээ. АНЭУ-ын Абу Дабид Элчин сайдын яам нээхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 54.2 хувь дэмжлээ.

Чуулганаар үргэлжлүүлэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Онцлох нийтлэлүүд