ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.12.01 02:12

Арванхоёрдугаар сарыг авлигын эсрэг сар болгон зарлажээ

Монголын залуучуудын холбооноос өнөөдөр эхэлж буй арванхоёрдугаар сарыг "Авлигын эсрэг сар" болгон зарлажээ. Тус холбоо 2012 оноос эхлэн "Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй" аяныг эхлүүлж, www.avliga.mn хаягийг нээн, авлигын эсрэг "Авлигагүй тоолуур"-ыг ажиллуулан 10 мянга гаруй залуучуудыг хамруулж чадсан юм. Энэ сарыг "Авлигын эсрэг сар" болгон зарласнаар олон ажил хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, "Авлигын эсрэг аяныг авлигачдын мөнгөөр санхүүжүүлэхгүй" уриатай таван цуврал зурагт хуудсыг гаргасан байна. Энэхүү хуудсыг иргэн, байгууллага бүр авч нааж "Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй" аянд өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой аж. Энэхүү зурагт хуудаснаас олсон орлогоор 2015 онд авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөө зориулах гэнэ.

Онцлох нийтлэлүүд