ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.05.06 10:05

Ардчилсан нам өнөөдөр мэдээлэл хийнэ

УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөр хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар УИХ-ын даргын мэдээлэл, Хяналтын тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн төслүүд болон эдгээртэй холбоотой хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэжээ. Мөн бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл болон цаг үеийн асуудлыг хэлэлцсэн байна. Тус бүлгийн үдээс хойшхи хуралдаанаар төмөр замын царигийн асуудал болон бүлгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй ч Х.Баттулга сайдын асуудлыг бүлгийн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн бололтой. Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийнэ.

Э.ЭНХ

Онцлох нийтлэлүүд