ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2015.03.03 10:03

Ард иргэд хүүхдийн төлөө эмгэнэж байхад Монголын улстөрчид Хүй долоон худагт хүүхдийн хувь заяагаар наадлаа

Дөрвөн настай,гэм зэмгүй,жаахан охин төрсөн эцэг, хойт эхийнхээ гарт зодуулан амиа алдсан гэх хэрэг олныг цочирдуулж,иргэд сошиалаар саналаа солилцон нэгдэж,охины хойноосзул өргөж, Чингэсийн талбай, Зайсангийн бурхантай хөшөөний дэргэд очин эмгэнэл илэрхийлэв. Үүгээрээ тэд хүүхдийн эрхийн төлөө нийтээрээ дуугарах цаг болсныг, арга хэмжээ авах цаг ирснийг сануулан тэмцэж байгаагааилэрхийлсэн хэрэг. Мөн Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрхийн төлөө ямар ч захиалгагүй, ямар ч улс төргүй сэтгэл зүрхээрээ нэгдсэн нь энэ. Олон хүн очиж нэгдсэн энэ цуглаан ирээдүйд болох гэмт хэргээс урьдчилан сэргийлж анхааруулсан хэрэг. Үр хүүхдийнхээ төлөө санаа зовсон, хүний үрийг ч хайрлахсэтгэлтэй ард түмний цуглаан байв. Үүнийг даапаалах мэт, зориуд эсэргүүцэж байгаа мэт мөнгө,аагаа багтааж ядсан Монголын хэдэн баячууд, улстөрчид хүүхдээр морь унуулж Хүй долоон худагт цэнгэцгээв. Өвлийн хүйтэнд хүний нялх хүүхдүүдийг морь унуулчихаад, уралдаж буй мориноосоо олон жип унандавхилдав. Хөлдөж хайрагдсан жаалуудын зовлонгдулаан жиптэйгээ давхиж яваа баячууд яахин мэдрэх билээ. Мэдсэн чтэдэнд ядарсан айлын хүүхэд даарах, хөлдөх, гэмтэх, бэртэх, үхэх үрэгдэх сонин биш. Харин өндөр үнээр худалдаж авсан морь нь гэмтвэл хүн гэмтсэнээс илүү гашуудна.Энэ уралдаанд эзэнгүй морьд өчнөөн ирж харагдана лээ. Өчнөөн олон хүүхэд бэртэж гэмтэв. Хүүхдүүд морины хөлд үрэгдэж, гэмтэхээс гадна жипний дугуйнд эрсдэх магадлал илүү их байв. Зүрх сэтгэлээ гээсэн Монголын феодалуудын зэрлэг цэнгэл нь ирээдүйд хүүхдийн эрх дахин бүү зөрчигдөөсэй хэмээн цуглан эмгэнэж буй ард иргэдийн цуглааныг эсэргүүцсэнтэй агаар нэгэн байв. Германы “Der Spiegel” сэтгүүлд “Монголын баячууд Европт хурдан морины уралдаан зохион байгуулаад л, ард түмэн нь ядуураад л...” хэмээн өгүүлжээ. Үнэнийг л хэлж. Гэхдээ Монголдоо хүний нялх хүүхдийг морь унуулж цэнгэдэг нь бүр аймшигтай шүү. Хурдан морины уралдаан ард түмний цэнгэл биш, хэдэн баячуудын л цэнгэл болсон. Энэ хавар орон даяар хоёрдугаар сарын 11-нээс гуравдугаар сарын 15 хүртэл морины уралдаан 116 болно гэсэн тов гарсан байх юм. Энэ эрүүл бус цэнгэл,таашаалынх нь золиосонд хэдэн хүүхэд бэртэж, хэд нь амь насаа алдах бол гэхээссэтгэл хөндүүрлэм. Морин спорт, уяачдын холбоог нь улстөрч М.Энхболд удирддаг.Ихэнх улстөрчид морь уядаг.Ийм энэрэнгүй бус төртэй улс яаж хөгжих билээ.

Гэтэлэнэ өдрүүдэд харь холын турк эрчүүдмини юбкатэй жагсаал хийж байна. Туркт хорин настай бүсгүйг хэсэг этгээд хүчирхийлэх гэж оролдоод эсэргүүцсэнийх нь төлөө алж цогцсыгнь голд хаясан аймшигт хэрэг гарсан. Үүнийг эсэргүүцэж ард иргэд нь жагсаж,турк эрчүүд богиноюбка өмсөн “Эмэгтэйчүүд богино юбка өмсөх нь тэдний эрх. Ийм хувцас өмссөн эмэгтэйчүүдийг хүчирхийлэх ёстой гэж боддог хүмүүс хамгийн арчаагүй, ухамсрын доройтолдорсны илэрхийлэл” хэмээн лоозон барьжээ. Турк лалын шашинтай орон. Лалын шашинтай орнууд эмэгтэйчүүдийг хоёрдугаарт тавьдаг. Гэтэл эмэгтэйчүүдээ өмөөрч эрчүүд нь жагсаж чадаж байна.“Богино юбка өмсөөд тэд хохирдогюм бол бид ч өмсөнө” гээд сахал үс болсон эрчүүд нь өөрсдөө богино юбкатай тэмцлээ. Хүүхнүүдийг хоёрдугаар зэргийн гэж үздэг тэд цагаа тулахаар бүсгүйчүүдээ өмөөрч жагсаж байна. Өнгөрсөн жил Монголын охид ч богино юбкатай нэгэн цуглаан зохион байгуулж, охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэдманай эрчүүд дэмжих нь бүү хэл даажин тохуу болгоод өнгөрч байсан.

Ардчилалд цус гаргалгүй хувьсгал хийж орсон гэж жишиг болгон ярьдаг манай улс юу болоод байна. Харанхуй бүдүүлэг феодалын нийгэм шиг л боллоо. Энэ юунаас эхтэй вэ. 1990 оноос хойш үе, үеийн Ерөнхийлөгч эрт үеийн хоцрогдсон ёс заншлыг сэргээж эхэлсэн. Цаг үе, нийгмийн тогтолцооөөрчлөгдөхөд зарим ёс заншил ч хаягдаж гээгдэж, өөрчлөгдөж байдаг. Манайд харин эсрэгээрээ. Үүнийг Монголыг үе үеийн төрийн тэргүүнүүд бодлоготойгоор хэрэгжүүлж ирлээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатхувийн үзмэрчтэй байв. Дэргэдээ инженерийн баг ажиллуулсан бол ойлгож болох юм. Гэтэл Ромбо хэмээх гаригтай холбогддог, харь гаригийнхантай уулздаг гэх үзмэрчийнхээ үгээр явж тэр ч бүү хэл онгоц осолдож эрж хайхад улсын өчнөөн зардал мөнгөөр үзмэрчдийн баг бүрдүүлэн эрэн хайж байсан ч өнөөх далдыг мэддэг хүмүүсээс хэн нь ч осолдсон онгоцыг олоогүй.Харин шинжлэх ухаан үүнд хэрэг болсон. Анхны Ерөнхийлөгчийн үед далдыг хардаг, үздэг мэддэг хүмүүс олширч алтан цөгцний хэрэг, биеэсээ гал гаргадаг Өнөрмаа, харь гаригийн хүнтэй уулзаж, хөлөгт нь суусангэх нэг бүсгүй тодорч байж билээ. Н.Багабанди Ерөнхийлөгч болоход мухар сүсэг, бурхан номмөн л хүчээ авч төрийн золголт гээчхэт шашинжсан ёслол бий болж, шар хар хоёрыг хослуулсан гүн сүжиг бүхий төртэй болов.

Н.Энхбаяр бол өөрөө шашны гүн итгэл үнэмшилтэй хүн. Тэрээр шашны ном орчуулж, уул овоо тахиж, шар дээл намируулсаар гарч ирэв.Энэ үед шинжлэх ухааныг өөд татаж дэмжих үнэр ч байсангүй. Овоо тахиж тэнгэр лүү захиа бичиж харваад хариуг нь хүлээдэг төртэй болов. Хоосон тэнгэр лүү юу даатгаж, юунд итгэж захиа бичиж харвадаг болсныг таашгүй. Үүнээс хойш гадаад эхнэр, нөхөртэй хүн Монголын төрд байж болохгүй гэсэн ардчилалгүй хууль санаачилж, хүний хайр сэтгэлийг хүртэл улстөржүүлж утгагүйтүүлэв. Гадаад киноүзэж чадахаа болив. Одоогийн Ерөнхийлөгчийн үедтөрийн ордонд гал асаан, тахил өргөн,ёслол хийж, бүр гадаад айлчлал нь галын ёслолтой болж хувирав. Гэсэн атлаа гал асаах энэ ёслолдоо эмэгтэйчүүдийг орохыг хориглов. Эмэгтэйчүүдийг уул овоонд гарч болохгүй гэх эртний мухар сүсэг ид хүчээ авлаа. Угтаа бол ууланд гарч болдог эр хүнийг эмэгтэй хүн л төрүүлдэг шүү дээ. Энэ цагт бүр хачирхалтай үйл явдлууд өрнөв.

Монголын түүх,шинжлэх ухаан, дэлхийн соёлын хамаг л үнэт эрдэнэ кирилл бичгээр бичигдсээр олон жил болсон байхаднэгэнт өөрчилсөн уйгаржин бичгээр дахин бичдэг болгох хууль санаачилж, хэрэв уйгаржин бичгээр алдаатай бичих бол хэдэн сая төгрөгөөр торгох хууль батлав.Нийтээрээ бичиг үсэгтэй болсон дал, наян жилийн түүх үгүй болж, томоохон ухралт болсон хууль баталчихлаа. Дэлхий ертөнц даяарчлагдаж байхад тавдугаар анги хүртлээ гадаад хэл үзэж болохгүй гэсэн хачин заалт энэ хуулиндаа тусгав.

Хүний үр малын хөлд үрэгдэж байхад бах таваа ханган баясах, нялх хүүхдүүдийг хүн чинээ тооцохгүй алж байхад, төрсөн эцэг эхийнхээ гарт хүүхдүүдаймшигтайгаар тамлагдаж, амь насаа алдахаддуугарах, тэдний эрхийн төлөө хууль санаачлах эрхтэн ямбатан олдсонгүй.

Элэрсэн баларсан ёс заншил сэргээж жүжиглэхээс өөр гавьяа энэ удирдагч нарт алга. Айл бүр бөөтэй болов. Бөө удгануудын ёс заншил ч бусдыг хохироож,халуун чулуун дээр суулгаж алах, айлын машин шатаах, учир мэдэхгүй нялх хүүхдийг бөө болгож архи уулгаж хүний ой тойнд багтамгүй хэргүүддаамжрав. Өдөр бүр хүүхэд эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн аймшигт хэргүүд газар авлаа.

Таван настай хүүхдээ зодож заазуурдсан, хүүхдийнхээ бүх биеийг ньхазаж тамласан, эмэгтэйчүүдийг хүчирхийлэн толгойг нь тасдан хогийн цэг дээр хаясан, хүүхдүүдээ машинд шатаасан, цасан дээр чармай нүцгэн нялх хүүхдийг гүйлгээд зургийг нь нийтийн сүлжээгээр тараасан,дөрвөн настай охиныг төрсөн эцэг нь хойт эхтэй нийлж зодож үхэлд хүргэсэн гэх аймшигт тамлал, гэх бүлийн хүчирхийлэл өдөр бүр гарах болов. Энэ бүх балайрал, хийрхлийг улс төрчид, төрийн удирдлагууд ньдэврээж,дээр нь ядуу хоосон байлгасны үр дүнд одообидний харж байгаа нийгэм бий боллоо. Ганган хүнд гархи нэмэр, галзуу нохойд салхи нэмэр гэгчээр сошиалаар бас үүнийг дөгөөж байна. Энэ хугацаанд боловсрол, шинжлэх ухаан ярьдаг ганц ч удирдагч гарсангүй. Дөрвөн настай хүүхдийг зодож тамласны уршгаар амь насаа алдахад хүргэсэн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг тамлахыг хориглох хууль санаачлаагүйхэрнээ дуучид, соёл урлаг,бөө удган, лам нарыг өөгшүүлнэ. Аль өнгөрсөн зуунд хоцорч үлдсэн сэдэв одообол бүр идэвхжиж, арга нь нарийсч бизнес болон хөгжиж, золионд нь хүүхэд, эмэгтэйчүүд, гэмгүй иргэд хохирч байна. Боловрсолын хоцрогдолд оржинженерийн ангид орох биш соёлын салбар луу хошуурч байна. Инженерийг шагнадаггүй, өндөр цалин өгдөггүй, дэмждэггүй. Харинбайгалиас заяасан хоолойтой л бол дуучин, жүжигчинд гавьяат цол өгнө. Тэдажилгүй суугаад найр хуриманд өндөр үнээр дуулчихаад сайхан амьдраад байж болдог.Угтаа бол бүх л хүний чаддаг зүйл.Бүгд ийм хялбар аргыг сонгож байгаа учраас улс орон хөгжихгүй байна. Сургууль төгсөгчдийн ихэнх нь хэлний мэргэжилтэн, урлаг соёл,утга зохиол, хуульч, эдийн засагч, жүжигчин болохыг зорьж байна. Олонд танигдаж, од болоход амархан, олж идэхэд ч хялбар болохоор тэр.Инженер болох сонирхолтой хүүхдүүдийг бэлтгэдэг Залуу техникчдийн ордон гэж байлаа. Одообайхгүй болсон. Ирээдүйд шинийг санаачлагч, онгоц, хиймэл дагуул, шинжлэх ухааны томоохон нээлт, бүтээн байгуулалт хийх, шинэ технологи гаргаж ирэхмөрөөдөлтэй, сонирхолтой хүүхдүүдэнд суралцдаг байсан. Нэгэнт сурах сонирхлыг нь дэмжих дугуйлан дамжаа байхгүй болохоор хүүхдүүд яаж хөгжих билээ. Томоохон гүрнүүд жижиг улс, үндэстнүүдийн урлаг соёлыг нь дэмждэг. Сургууль төгсөгчдийг нь ч инженер биш, соёлын сургуульд ороход нь дэмжлэг болдог.Монголын удирдлагууд өөрсдөө энэ бодлогыг Монголдоо хэрэгжүүлээд байгаа.

ЮНЕСКО-дкалиграф, шагай харвахыг бүртгүүллээ гээд хөөрцөглөх болж. Үүнийг бүртгүүллээ гээд Монголыг дэлхий шүтээд, Монгол Улс хөгжих үү.Бүртгүүллээ гээд яах юм. Улам л харанхуй бүдүүлэг, зэрлэгшил рүүгээ явж байна. Яг л дундад зууны орон болж. Угтаа дэлхий даяаршаад шинжлэх ухаан гэрлийн хурдаар хөгжиж,технологийн бүх л салбар дээд цэгтээ хүртэл хөгжиж байгаа энэ эринд монгол хүн англи, герман, франц, орос, хятад хэлтэй, барууны соёлтой, кирилл, латин үсэгтэй, шинжлэх ухааныг шүтсэнбаян чинээлэг ард түмэн болмоор байна. Шинжлэх ухааны бүх ололтуудыг амьдралд хэрэгжүүлж, хар багаас нь техниктэй ноцолдуулж, мотоцикль засуулж, онгоц бүтээхийг зааж, гар утас угсарч сурган,техник сэтгэлгээг нь хөгжүүлэх хэрэгтэй байна.

Сүнс чөтгөр,шулам, харь гариг, лус савдаг, бөө удганшүтдэг сэтгэлгээнээсээ салж соёлт хүн төрөлхтөний адилаар шинжлэх ухаанаа хөгжүүлье. Ард түмэн ядуу зүдүү, мунхаг харанхуй байх тусмаа улс төрчдөд ашигтай болохоос улс орон хөгжихгүй. Улс төрчид нь иргэдийнхээ ядуугийн зовлон дээртоглож, үндсэрхэг, хуучинсаг үзлийг дөгөөж, феодалын овог аймгийн хэлбэр лүүгээ яваад эхэлчихэж. Үүнийг ойрын хугацаанд бодлогоор тас цохиж, тавдугаар анги хүртэл гадаад хэл үзэхийг хориглосон, уйгаржин бичигтэн болгох гэсэн хуулийг хориглож,лам бөө болохыг дунд сургууль төгстөл нь хориглох хууль гаргах хэрэгтэй байна. Гадаад хүнтэй сууж болохгүй, гадаад кино үзэж болохгүй гэсэн хууль гаргахынхаа оронд тавдугаар анги хүртэл нь мотоцикль, тэрнээс дээш пуужин, онгоцхийхийг заах хэрэгтэй юм. Дундад зууны элэрсэн баларсан ёс заншлыг халж, яаж дэг журамтай байх, хэрхэн багаар ажиллах, хэрхэн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх тухай, шинжлэх ухааны ололт, шинэ технологийг нэвтрүүлсэн хүмүүсийг хэрхэн урамшуулах тухай хууль дүрэм гаргаж, түүндээ хатуу хяналт тавьж ажиллая. Ингэж байж улс орон хөгжинө. Ухардаг замаасаа хазайж урагшилдаг замдаа оръё.

М.СҮЛД

Онцлох нийтлэлүүд