ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2018.08.29 05:08

Армен улс ОХУ-аас гахай, шувууны мах авахаа зогсоолоо

Армен улс ОХУ-аас гахай болон шувууны мах импортлохоо өчигдрөөс зогсоолоо. Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна. Хориг зөвхөн гахай, тахианы махнаас гадна амьд гахай шувуу, тэдгээрийн генетик бүтцийг хадгалсан органик бүтээгдэхүүн, арьс, өд, өндөг, тэжээлийн бүтээгдэхүүн зэрэгт мөн адил хамраарах аж.

ОХУ-ын хөдөө аж ахуйн зарим бүс нутагт Африкийн тахал хэмээх гахайн өвчний тохиолдол илэрсэн учир дээрх арга хэмжээг авчээ.

Онцлох нийтлэлүүд