ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.07.31 02:07

Ар гэрийнх нь хүсэлтээр эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ


Төв аймгийн Баянчандмань сумын нутаг сумын төвөөс зүүн зүгт 23 км-т орших Эрдэнэ багийн Замтын булаг гэдэг газарт Налайх дүүргийн иргэн 37 настай, эрэгтэй А /сэтгэцийн эмгэгтэй/ энэ сарын 20-ны өдрийн 17:30 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 07.27-ны өдрийн 10:35 цагт хүлээн авчээ. Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн долоодугаар сарын 30-ны өдрийн 05:00 цагаас эхлэн “52-ын айлууд” гэдэг газраас Хавцгайтын-Ам гэдэг газар хүртэл 7 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул ар гэрийнх нь хүсэлтээр нь зогсоожээ.

Онцлох нийтлэлүүд