Нийгэм
2021.05.05 02:05

АТГ-т 544 хэрэг шалгагдаж байна


Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 62 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 30 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 554 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 1 хэргийг шүүхэд шилжүүлэх, 4 хэргийг хаах, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгав.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 544 хэрэг шалгагдаж байна.

Онцлох нийтлэлүүд