ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2019.07.12 03:07

Ахмадын шагай харваанд Хэнтий аймгаас аваргаллаа

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ахмадын шагай харваа амжилттай боллоо. Үндэсний шагай харваан ахмадын ангилалд Хэнтий аймгийн Ж.Бүрнээ ахлагчтай баг түрүүлэв.

Үндэсний шагай харвааны ахмадын ангилалд тэргүүн байр эзэлсэн Хэнтий аймгийн багийн ахлагч Ж.Бүрнээ “Үе тэнгээрээ сайхан тоглож түрүүллээ. Баяртай байна. Би өдгөө 75 настай. Багийнхаа хамгийн ахмад нь. Манай багт дандаа 60-аас дээш насныхан байна” хэмээв.

Шагай харвааны ахмадын төрөлд нийт 12 баг орсон бөгөөд түрүүлсэн баг 11 тоглолт хийсний эцэст алтан медалийг хүртсэн юм.

Ахмадын шагай харваанд:

  • Тэргүүн байранд Хэнтий аймгийн Ж.Бүрнээ ахлагчтай баг
  • Дэд байранд Сэлэнгэ аймгийн Д.Пүрэв ахлагчтай баг
  • Хүрэл медал буюу гуравдугаар байранд Дорноговь аймгийн Ч.Гомбо ахлагчтай баг
  • Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Г.Тулга ахлагчтай баг тус тус байр эзлэв.

Онцлох нийтлэлүүд