ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2019.01.17 03:01

Аялагчдад зориулагдсан ачааны тэрэг

Бүхэлдээ далай тэнгисээр бүрхэгдсэн цэнхэр гэх тодотголтой манай дэлхий үзэсгэлэнт байгалийн тогтоцтой газруудаар баялаг. Мянга сонсохоор нэг үз гэдэг үгийн хүч тэдгээр газруудаар аялах сэдлийг төрүүлж өгдөг. Харин хаана ч, хэзээ ч ямар ч асуудалд оролгүйгээр аялахад хамгийн түрүүнд туулах чадвар өндөртэй автомашин шаардлагатай байдаг. Тэгвэл үүнтэй холбогдуулан аялагчдад зориулагдсан нэгэн гайхалтай, тохилог ачааны тэргийг онцолж байна.

Миний гэр бол миний хэрэм цайз гэдэг эртний үг өнөө үед үл хөдлөх хөрөнгийг хэлэх бус харин тээврийн хэрэгслийг нэрлэх томоохон шалтгаантай болсон. Үүнийг мэдээж аяллын зориулалтын, туулах чадвар өндөртэй, тав тухтай ачааны автомашиныг төлөөлүүлэн хэлсэн егөөдөл юм. Mercedes болон Action Mobil компани хамтран энэхүү “Action mobile zetros 5000” нэртэй аяллын машиныг бүтээжээ. Аялагчдыг хүссэн газарт нь төвөггүй хүргэж өгөх олон талын давуу талтай. Хамгийн гол нь тав тухтай байлгах нөхцлийг сайн хангаж өгсөн.

Дэлхийд алдартай “MAN” брендийн ачааны автомашины кузовын стандартыг барин боссон. 6,2 литрийн багтаамжтай, 6 цилиндртэй, 322 морины хүчин чадалтай турбо хөдөлгүүртэй. Дизель шатахууны нөөцийн сав нь 300 литр түлшний багтаамжтай. Цэвэр усны болон хэрэглээний усны 460 литр мөн 140 литрийн багтаамжтай савтай тул усны хангалттай нөөцтэй. Цахилгаан эрчим хүчээ нарны зайн хураагуурын 1,1 кв-ын системээр хуримтлуулдаг. Батарей нь 540 ампер цаг багтаамжтай. Дотроо угаалгын машин, хөргүүрийн сэрүүцүүлэгч төхөөрөмж зэргийг суурилуулж өгсөн. Гал тогоо, унтлагын өрөө, угаалгын өрөө, саруул өрөө тасалгаатай. Одоогоор үнийн талаар мэдээллээ өгөөгүй байгаа ч эх сурвалжийн мэдээлснээр, дэлхийн хамгийн үнэтэй 4 дугуйт чингэлэг байх болно хэмээн онцолжээ.


Онцлох нийтлэлүүд