ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.06.10 04:06

Багануурт живсэн хүүгийн цогцсыг Хэнтий аймгаас олжээ

Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн голын усанд 17 настай, эрэгтэй осолдсон гэсэн дуудлагыг НОБГ-т Эх үрсийн баяраар буюу энэ сарын 1-ний өдөр өгсөн. Улмаар Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 1 автомашинтайгаар, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг 6 хоног зохион байгуулж энэ сарын 06-ны өдрийн 14:41 цагт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум Согоот бригадын нутаг Баянгол амралтын газрын зүүн урд Хэрлэн голын уснаас цогцсыг олж дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.Урин дулааны цаг ирэхээр иргэд аль болох голын эрэг хавиар амарч зугаалахыг хүсдэг. Тэгвэл энэ үеэр бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулсанаас усанд осолдох тохиолдол гардаг. Тиймээс НОБГ-аас иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Онцлох нийтлэлүүд