ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2015.02.11 11:02

Багануурын уурхай 100 сая дахь тонн нүүрсээ олборллоо

Монголын нүүрсний томоохон олборлогчдын нэг болох “Багануур" хувьцаат компани өчигдөр 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ. Тус уурхай 1978 онд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах зориулалтайгаар байгуулагдсан бөгөөд үүнээс хойш 37 дахь жилийн ойн босгон дээрээ 100 сая дахь тонн нүүрсээ олборложээ. Энэхүү амжилт нь Монголын уул уурхайн компаниуд, тэр дундаа нүүрсний олборлогч компаниудын хувьд түүхэн амжилт юм.

“Багануур" хувьцаат компани Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй бөгөөд 75%-ийг “Эрдэнэс Монгол" компани, 25%-ийг иргэд эзэмшидэг бөгөөд Багануурын нүүрсний орд нь Улаанбаатар хотоос 130 км зайтай оршдог, нийт нөөц нь 708.2 сая тонн юм. Үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 4.0 сая тонн бөгөөд 3-3.2 сая тонн нүүрсийг олборлож, Монгол улсын нүүрсний хэрэгцээний 40%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60%-ийг дангаараа хангадаг Монгол улсын стратегийн томоохон орд юм. 1978 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр Бага гүн нуурын зүүн дэнжид уурхайн анхны гэр баригдаж байсан бол мөн оны гуравдугаар сарын 1-нд анхны тэсэлгээ хийж байжээ.

Онцлох нийтлэлүүд