Нийгэм
2016.04.05 11:04

Бага насны хоёр хүүхэд түлэгджээ

Хоёр настай бяцхан охин халуун аарцанд түлэгдэж, ГГСҮТ-д хүргэгджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд оршин суух М гэх охин энэ сарын 3-ны өдөр халуун цайнд нуруу, баруун гар, хөлийн дотор хэсгээр түлэгдэн ЯТТ-ын 103-аар тус эмнэлэгт хүргэгдсэн байна.

Охин хуванцар ванны ирмэг дээр гишгэн хажууд нь байсан халуун цайнд түлэгджээ.Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгажбайгаа юм байна.

Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хоёр настай хүү халуун аарцанд түлэгдэж, "ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг"-т хүргэгджээ.Тус эмнэлгээс цагдаагийн алба хаагчдад мэдээлэл өгсний дагуу шалгахадхоёр настай А гэх охин буцалсан аарцанд түлэгдэж, гэмтсэн байна.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

Онцлох нийтлэлүүд