ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.10.03 09:10

Багш нар өнөөдөр баяраа тэмдэглэнэ

Дэлхийн багш нарын өдөр аравдугаар сарын 5-нд болдог. Тиймээс монголын багш нарын баярыг ч энэ өдөр хамтад нь тэмдэглэхээр болсон. Харин аравдугаар сарын 5-ны өдөр ням гаригт тохиож байгаа болохоор багш нар өнөөдөр баяраа тэмдэглэж байна. Багш нарын баярт зориулсан нэгдсэн арга хэмжээ " Багшаа алдаршуулъя" сэдвийн дор 14. 00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын санаачилгаар индексээр тогтоож, шалгарсан ЕБС, цэцэрлэгийн багш нарт мөнгөн урамшуулал олгоно. Энэ жил нийслэлээс багш нарт 324.5 сая төгрөгийг урамшуулал олгож байгаа юм. Багш нарт мөнгөн урамшуулал олгох ажлыг дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Тус үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагууд оролцох ажээ.

Онцлох нийтлэлүүд