ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.07.17 07:07

“Байгалийн гамшгаар шоудаж болдоггүй л юмсан” нийтлэл хэвлэгдлээ


“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна. Ингээд Өдрийн сонины даваа гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.

Хоёр, тавдугаар нүүрнээс Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг тангараг өргөх ёслол, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Шударга бус хүмүүстэй нэг ширээн дээрээс хооллож чадахгүй байна” гэсэн улстөрчдийн байр суурийг уншина уу.

"Өдрийн сонин"-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Л.Төрмөнхийн “Байгалийн гамшгаар шоудаж болдоггүй л юмсан” нийтлэл хэвлэгдлээ.

Баримт үйл явдал булангаас “Төв, Сэлэнгэ, Булганд гарсан түймрийг унтрааж дийлэхгүй байна” гэсэн түймрийн тоймыг уншаарай.

Долоо хоонгийн даваа гариг бүр танайд зочилдог “Танайд өнжье” булангаас Хөвсгөл нутгийн хоймроос төрсөн шинэ арслан Ц.Содномдоржийн тухай сонирхолтой сурвалжлагатай танилцаарай.

"Наадам-2017" булангаас “Хурдан халиун азарга дахин түрүүлж, эрлийз гэх үндэслэлээр 810 морь хасагдлаа”, Үйл явдал булангаас “Б.Ендон Даян мэргэн, Б.Бумцэнд гарамгай харваач боллоо” зэрэг нийтлэлүүдийг уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

"ӨДРИЙН СОНИН" ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ"

Онцлох нийтлэлүүд