ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Булангууд
2014.08.02 12:08

Байрлалаа олоогүй сандлууд

Өнөө жил Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдэд амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулжээ. Цэцэрлэгт хүрээлэн, усан оргилууртай талбай зэрэг газар бол амрах сандал туйлын хэрэгтэй, нүдээ олсон шийдэл. Харин төв зам дагуу, бараг замд тулгаад тавьсан сандлууд үнэхээр байрлалаа олсонгүй. Хүмүүсийг машины утаа үнэрлэж, тоос шороонд дарагдаж, дуу чимээнд нь дөжрөөд суу гэж байгаа мэт хэргээр олон сандлыг зам дагуулан тавьжээ. Эсвэл машинтай явж байгаа хүмүүст харагдах гэж тэр сандал дээр суух юм болов уу.

350 сандлыг ямар нэгэн байдлаар тавьж, ажил хийсэн нэр зүүх гэж ингэж хаа хамаагүй байрлуулмааргүй санагдана. Үнэндээ зам дагуух тэр сандлууд дээр хэн ч сууж харагдсангүй. Явган хүний замыг бөглөн ингэж сандал тавих нь хүмүүст ая тух авчрах нь бүү хэл яршиг түвэг удаж байна. Дугуйны зам байхгүй учраас дугуйтай хүмүүс ихэвчлэн явган хүний замаар явдаг. Мөн хүүхдээ тэргэн дээр түрж яваа хүмүүст ч тэр сандал гай болж байна.

Баахан сандал тавьж, хотоо тохижуулчихлаа хэмээн хөөрцөглөж байгаа эрхмүүд энэ мэт наад захын зүйлийг бодож тооцож баймаар юм.

Онцлох нийтлэлүүд