Нийгэм
2016.04.05 01:04

Батлан даалтад байхдаа банк дээрэмдэхийг завджээ

Өнгөрсөн сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны салбарт юүдэнтэй улаан цамц, хар богино хүрэм, хар өмд, хар алаг пүүзтэй, гартаа урт буу мэт зүйлийг даавуугаар ороож барьсан эрэгтэй хүн орж ирээд мөнгө нэхэж байгаад гарч зугтаасан байна. Үүний дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, хэргийг иргэн Б гэгч үйлдсэнийг тогтоон, баривчилжээ.

Одоогоор уг хэргийг тус дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна. Хэргийг үйлдсэн Б нь хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад батлан даалтад гарсан этгээд байжээ.

Онцлох нийтлэлүүд