ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2014.05.07 08:05

Баянхошууны замыг нөгөөдрөөс хаана

Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг “Экспресс зам” ХХК гүйцэтгэж байна. Энэ ажлын хүрээнд нөгөөдөр буюу энэ сарын 09-ний 22:00 цагаас эхлэн ирэх сарын 09-н хүртэл Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хаахаар боллоо.  Нэг сарын хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн  хөдөлгөөнтэй болгож, харин сөрөг урсгалын хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд зохицуулж явуулах юм байна. Зам хааснаар гурван цэгт зам доогуурх борооны ус зайлуулах төмөрбетон дөрвөлжин хос хоолой угсрах,  замын өргөтгөлийн газар шорооны ажил ба газар чөлөөллөх ажлыг хийх аж. Замын зурваст нийтдээ 122 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг обьектууд замын өргөтгөх зурваст орсон тул газар чөлөөлөхийг айлуудаас хүсчээ. Одоогоор таван айл хашаагаа татсан гэнэ.  

Д.Сүрэн

 

Онцлох нийтлэлүүд