Цаг үе
2021.04.09 02:04

Баян-Өлгий аймгийн 3764 иргэн вакцинд хамрагджээ

Cleveland Clinic Medina Hospital gives out their first COVID vaccines -  WQKT Sports Country Radio - Wooster Ohio

Баян-Өлгий аймагт эхний ээлжид 5461 хүн вакцинд хамрагдах ёстойгоос 3764 нь өчигдөр дархлаажуулалтдаа хамрагдсан болохыг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Тус аймагт дөрөвдүгээр сарын 7-ны өглөө 07:00 цагт КОВИД 19-ийн эсрэг вакцинжуулалт эхэлжээ.

Энэ удаа Хятад улсын Синофарм үйлдвэрийн Verocell вакцины 5461 тун вакцин Улаанбаатар хотоос цагдаагийн хяналт дор хүргэсэн байна.

Эхний ээлжид эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид, Зооноз өвчин судлалын төв, онцгой, цагдаа, тагнуул, шүүх, автотээврийн төв, мэргэжлийн хяналтын газрын албан хаагчид болон сургууль, цэцэрлэг, ажилчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулж эхэлжээ. Үүний дараа шат дараатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Өлгий сумын хэмжээнд вакцинжуулалт хийх 4 цэг ажиллаж байгаа бөгөөд бүх суманд вакцин хуваарилан хүргэлт хийгдсэн байна. Төлөвлөгөөгөөр эхний 5461 тун вакциныг 2 хоногт хийнэ.

Дараагийн ээлж буюу 2 дахь ээлжийн вакцин татан авах ажлыг энэ 7 хоногт багтаан зохион байгуулна.

Аймгийн хэмжээнд нийт насанд хүрсэн 71800 хүн бий. Бүх иргэнийг вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байгааг мэдээлэв.

Онцлох нийтлэлүүд