Нийгэм
2021.01.10 04:01

БАЯН-ӨЛГИЙ: Гэрийн ажиглалтад байгаа 148 хүнд хяналт тавин ажиллажээ


Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн өнгөрсөн баяр, амралтын өдрүүдэд нийт бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Нийт 27 гомдол мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 17, бусад төрлийн 10 гомдол байжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ес, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон нэг зөрчил илрүүлэн хариуцлага тооцсон байна. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн 45 зөрчилд нэг сая төгрөгийн торгууль оногдуулснаас гадна архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 15 иргэн эрүүлжүүлэгджээ. Түүнчлэн гэрийн ажиглалтад байгаа 148 хүнд хяналт тавин ажилласан байна.

Онцлох нийтлэлүүд