ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2020.02.14 11:02

“Бидний урагшлах гарцыг хааж байгаа бүх хүнд, хэцүү бэрхшээлийг шууд даван туулан гарцгаая”

-БНАСАУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН НАМЫН ТӨВ ХОРООНЫ 7 ДАХЬ УДААГИЙН 5 ДУГААР БҮГД ХУРАЛДААНЫ ТУХАЙ ТОВЧ МЭДЭЭ-


Намын бүх гишүүд, ард иргэд, цэргийнхэний их хүлээлт, анхаарлын дор Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны 7 дахь удаагийн 5 дугаар бүгд хуралдаан Жүчэ 108(2019) оны 12 дугаар сарын 28-наас 31-ний хооронд Намын төв хорооны төв байранд болж өнгөрлөө.

Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга, нөхөр Ким Жөн Ун намын төв хорооны Улс төрийн товчооны бүрэн эрхийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааныг удирдан явууллаа.

Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга, нөхөр Ким Жөн Ун өнөөгийн нөхцөл байдал, хувьсгалт хөгжлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүх хүнд хэцүү бэрхшээлийг шууд даван туулах тэмцлийг өрнүүлэх хувьсгалт чиг шугамыг дэвшүүлсэн байна.

Солонгосын Хөдөлмөрийн Намын даргын тавьсан илтгэлийн гол агууллагыг товчлон та бүхэнд хүргэж байна.

Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга Намын төв хорооны 7 дахь удаагийн 4 дүгээр бүгд хуралдаанд дэвшүүлж байсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхийн төлөөх бэрхшээлт тэмцлийн явцанд өөрсдийн хүчинд тулгуурлан хөгжихийг гол хүчин зүйл болгосон бидний Жүчэгийн хүч нэг шатаар бэхжүүлэгдсэн гэж дүгнэж, өөрийн хүчинд тулгуурлах тугыг улам өндөрт намируулан социалист бүтээн байгуулалтын асар их сэргэлтийн үеийг нээх тухай намын урианы дагуу манай улс орон, ард түмэн тугамдсан бэрхшээлүүдийг шууд даван туулж, урагш давших эрч хүч, маш их нөөц чадавхыг харуулсан гэж цохон тэмдэглэв.

Сүүлийн хэдэн сарын турш бидний өмнө тулгамдаж байсан бэрхшээлүүд бусдын хувьд ганц өдөр ч тэсч чадахгүйгээр бууж өгөх байсан маш хүнд, ширүүн бэрхшээлүүд нь байсан боловч бид нэгэн биеэр бат нягтарч, тууштай тэмцэлдэж байгаа манай ард түмний давшилтыг зогсоож, саатуулж чадаагүй бөгөөд улс орны хүч, батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд гарамгай их амжилтуудыг тасралтгүй олж, хуримтлуулж ирсэнийг цохон тэмдэглэв.

Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал, хандлагыг задлан шинжихэд АНУ-ын бодит үнэн санаархал бол яриа хэлэлцээ хийх нэрийдлээр дэнчин тавин хугацаа өнгөрүүлж, өөрсдийн улс төрийн болон дипломат эрх ашгийг олохын зэрэгцээ хориг арга хэмжээг үргэлжлүүлж, бидний хүчийг барагдуулан сулруулах зорилготой гэж цохон тэмдэглэв.

Тиймээс бид эх орныхоо аюулгүй байдал, нэр төр, ирээдүйн аюулгүй байдлыг ямар ч зүйлээр солихгүй байхаар хатуу шийдэхэд хүрсныг дурдав.

АНУ-ын зүгээс манай орны үндсэн эрх ашгийн эсрэг шаардлагыг тавьж, дээрэлхүү байр сууриа баримталснаар БНАСАУ-АНУ хоорондын сөргөлдөөнт байдал удаашрах төлөвтэй болж , сүүлийн үед АНУ яриа хэлэлцээ хийх талаар энд тэнд очиж дахин ярих болсон нь угаасаа Солонгосын эсрэг дайсагнагч бодлогоос цуцлах, харилцаагаа хэвийн болгох, асуудлыг шийдэх санаатайгаас бус өөрөө хүнд хэцүү байдалд орсон учраас бидний зүгээс оныг дуустал тогтоож байсан хугацааг асуудалгүй өнгөрүүлж, үхлийн цохилтоос мултрах цагаа хожих гэсэн оролдлого мөн, яриа хэлэлцээ хийе гэж байгаа мөртлөө манай Бүгд найрамдах улсыг боомилж, дарж устгах зорилгоор өдөөн хатгах шинжтэй улс төр, цэргийн, эдийн засгийн башир арга улам ил тодоор хэрэгжүүлж байгаа нь ичимгүй дээрэмчин АНУ-ын хоёрдмол байдал мөн гэж цохон тэмдэглэв.

Намын дарга хэлэхдээ, бид яасан ч Америкийг БНАСАУ-АНУ хоорондын яриа хэлэлцээг бузар зорилгоор ашиглахыг зөвшөөрөхгүй бөгөөд өнөөдөр хүртэл манай ард түмний амсаж ирсэн зовлон шаналал болон дарагдсан хөгжлийн хариу төлөөсийг бүрэн төлүүлэхийн тулд цочроолтой бодит үйлдэл рүү шилжих болно гэж зарлав. Түүнчлэн бидэнд эдийн засгийн бүтээн байгуулалтад таатай орчин юунаас ч илүү хэрэгтэй байгаа нь үнэн боловч яасан ч гоёмсог хувиралд нь найдаж, өнөө хүртэл амь нас мэт сахин хамгаалж ирсэн нэр төрөө худалдаж чадахгүй гэж тэмдэглэв.

“Олон зууны турш үргэлжилсэн Солонгос-АНУ хоорондын тэмцэл одоо өөрийн хүчинд тулгуурлан хөгжих зарчим ба хориг арга хэмжээний хоорондох сөргөлдөөн болж шахагдсан бөгөөд сөргөлдөөний зургийг тод харуулахад хүрсэн байна. Цөмийн асуудал биш байлаа ч АНУ манай улс руу ямар нэг зүйлийг шалтаг болгож өдөөн хатгах байсан буюу АНУ-ын явуулж буй цэрэг, улс төрийн аюул заналхийлэл хэзээ ч дуусахгүй гэдэг ньтодорхой байна. АНУ-тай урт хугацаагаар сөргөлдөх нь илэрхий болсон өнөөгийн нөхцөл байдал нь биднийг цаашид ч дайсагнач хүчнүүдийн хориг арга хэмжээн дор байнга амьдрах болсныг зөв ойлгох, бүх талаас дотоодын хүчээ улам бэхжүүлэх хэрэгтэйг юунаас ч илүү шаардаж байна.”

Дайсагнагч талуудтай хийх хатуу ширүүн сөргөлдөөн бол байнга өөрсдийн хүч чадлыг бэхжүүлэхын төлөө чармайхыг шаарддаг бөгөөд өөрийгөө хүчтэй болгох ажлыг түрүүлж хийж байж л хэргийг манлайлж ялалтад хүрэх болно.

Түүнчлэн өөрийн хүчийг бэхжүүлэхийн үүднээс авч үзэхэд төрийн удирдлага, эдийн засгийн үйл ажиллагаа гэх мэт бусад салбарт засч залруулах асуудлууд цөөнгүй байгааг дурдав.

Намын төв хорооны удирдах гишүүд болон бүх ажилчдыг энэ удаагийн бүгд хулалдааныг далимдуулан өөрсдийн салбар, нэгжүүдэд тулгарч буй бэрхшээлүүдийг өөрсдийн үйл ажиллагаанд илэрч буй дутагдал гачигдалтай харьцуулж, задлан шинжихийг шаардсан бөгөөд өнөөгийн нөхцөл байдалд социалист хүчирхэг улс орныг бүтээн байгуулах үйлсэд оруулах өөрсдийн салбар, нэгжүүдийн хувь нэмрийн тухай сайтар нягт нямбай тооцож үзээд гутрах, ганхахгүйгээр хүнд хэцүү ажлуудаа тууштай үүрч давшихэд бэлэн байх ёстой гэж дурьдав.

Түүнчлэн зовлон, тэмцэлгүйгээр агуу их ялалтад хүрэх боломжгүй бөгөөд хувьсгалын ялалт нь зайлшгүй боловч ямар ч саад тотгор, бэрхшээлгүйгээр биелэгдэх зүйл нь биш гэж дурьдав.

Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга өнөөгийн шууд даван туулах хөдөлгөөнд гол фронт болох салбар бол эдийн засгийн фронт бөгөөд улсын эдийн засгийн үндсэн суурийг дахин шинэчилж, үйлдвэрлэлийн бүх нөөц чадавхыг дайчлан эдийн засгийн хөгжил, ард түмний амьдралд хэрэгтэй эрэлт хэрэгцээг хангалттайгаар хангах нь өнөөдөр эдийн засгийн салбарт тулгарсан ойрын хугацааны даалгавар болгон дэвшүүлэв.

Бидний сүр жавхлант шууд даван туулах хөдөлгөөнийг улс төр ба дипломат арга, цэргийн хүчээр батлан дэмжих тухай онцоллоо.

Урьд өмнө хэзээ ч байгаагүй хэтэрхий хатуу сорилт, бэрхшээлийг шууд даван туулах хөдөлгөөныг заавал ялалтад хүргэхийн тулд хүчирхэг улс төр, дипломат, цэргийн хүчний баталгаа хэрэгтэйг дурьдаж, өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан дипломат салбарыг улам бэхжүүлэх арга барил, тактикийг дэвшүүлэв.

Солонгосын хойгт бий болсон ширүүн нөхцөл байдал, өнөөгийн олон улсын харилцааны нарийн төвөгтэй байдлыг гүнзгий задлан дүгнэсний дараа тэр үндэслэлд нь тулгуурлан манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найдвартай сахин хамгаалахын төлөө довтлогч арга хэмжээнүүдийг авах тухай үндсэн үүргүүдийг дэвшүүлэв.

АНУ сүүлийн 70 жилийн туршид манай улсыг дайсан улс, “ад хөнөөлийн тэнхлэг”, “цөмийн цохилтын бай” болгон тодорхойлж, хамгийн харгис хэрцгий, хүнлэг бус хориг арга хэмжээ авч, байнга цөмийн зэвсгээр заналхийлж ирсэн бөгөөд Солонгосын эсрэг явуулж буй АНУ-ын дайсагнасан бодлогын улмаас өнөөдөр Солонгосын хойг дахь байдал улам аюултай, хүнд үе шатанд тулгарч байна гэж тэмдэглэв.

Түүнчлэн бид нарыг Солонгос-АНУ хооронд итгэлцэлийг бий болгохын тулд цөмийн туршилт, тив алгасах балластик пуужингийн туршилтыг зогсоож, цөмийн туршилтын талбайг татан буулгах арга хэмжээг түрүүлж авч байсан өнгөрсөн хоёр жилийн туршид АНУ хариу арга хэмжээ авах байтугай ерөнхийлөгч нь биечлэн амлаж байсан том, жижиг хамтарсан цэргийн сургуулилтыг олон арван удаа явуулж, сүүлийн үеийн дэвшилтэт байлдааны зэвсэглэлүүдийг Өмнөд Солонгос руу оруулж, биднийг цэргийн хүчээр сүрдүүлж, арваас илүү удаагийн ганцаарчилсан хориг арга хэмжээнүүдийг авах замаар манай улсын тогтолцоог шахан нураах явуулагад ямар ч өөрчлөлт байхгүй гэдгээ дэлхийн өмнө дахин нотолж харуулсан гэж дурьдав.

Ийм нөхцөлд хүлээн сахих түнш ч үгүй амлалтад зөвхөн бид ганцаараа уяатай байх ямар ч шалтгаан байхгүй болсон бөгөөд энэ нь дэлхийн цөмийн зэвсгийг цомхотгох, тархалтаас урьдчилан сэргийлэхийн төлөөх бидний хүчин чармайлтанд хүйтэн ус цацаж байгаа явдал гэж дурьдав.

Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга хэлэхдээ, өнөөгийн нөхцөл байдал нь бидний урьд өмнө нь мэдэгдсэн шиг дайсагнагч хүчнүүдийг манай бие даасан байдал, аюулгүй байдалд яасан ч халдахааргүй байхуйц бидний хүчээ шаардлагатай түвшинд бэхжүүлэн өөрийгөө хамгаалж явах зам нь хичнээн хэцүү боловч биднийг зогсоож болохгүй бас эргэлзэхгүйгээр явах зам гэдгийг нотлон харуулж байгааг дурьдаж, манай намын АНУ-д хандаж явуулах улс төрийн бодлогын байр сууриа тэмдэглэв.

Түүнчлэн хэн ч халдахааргүй ялагдашгүй цэргийн хүчийг эзэмших, үргэлжлүүлэн бэхжүүлэх нь манай намын тууштай батлан хамгаалах бүтээн байгуулалтын зорилт мөн гэж дурьдаж, аливаа ямар хүчин бидний эсрэг хүч хэрэглэхээр зүрхлэн зориглохооргүй болгох нь манай намын батлан хамгаалах бүтээн байгуулалтын гол үзэл бодол, хувиршгүй тулгуур санал мөн гэдгийг илэрхийлэв.

Стратегийн зэвсэг боловсруулах төслийг улам эрчимжүүлэх хэрэгтэйг тэмдэглээд, АНУ-ын дээрэлхүү үйлдлүүдээс болж бидний гадаад орчин эдийн засаг, батлан хамгаалах салбарыг зэрэг хөгжүүлэх замаар явдаг байсан үе, эдийн засгийн бүтээн байгуулалтад бүх хүчээ төвлөрүүлдэг өнөө үед ч огт өөрчлөгдсөн зүйл байхгүй, урьдын адил дайсагнасан явуулага, цөмийн заналхийлэл улам нэмэгдсээр байгаа бодит нөхцөлд бид зөвхөн нүдэнд харагдах эдийн засгийн амжилт, аз жаргалыг авч үзэн ирээдүйн аюулгүй байдлаа орхиж болохгүй гэж шийдэмгий ярьж, удахгүй дэлхий бөмбөрцөг нь БНАСАУ-ын эзэмших шинэ стратегийн зэвсэгтэй танилцах болно гэж дурьдав.

АНУ-ын жинхэнэ санаа илчлэгдсэн өнөө үед ч АНУ-ыг хориг арга хэмжээ цуцлахыг тэсч ядан хүлээж, ямар нэгэн найдлага тавьж, эргэлзэх шаардлага огт байхгүй бөгөөд АНУ-ыг Солонгосын эсрэг дайсагнасан бодлогыг эцсээ хүртэл явуулах тохиолдолд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах явдал үүрд байхгүй болно, АНУ-ыг Солонгосын эсрэг дайсагнахгүй байх хүртэл, Солонгосын хойгт байнгын тогтвортой энхтайвны тогтолцоо бүрэлдэх хүртэл улсын аюулгүй байдлын төлөө зайлшгүй, нэн тэргүүний стратегийн зэвсэглэлийг эзэмших ажлыг үргэлжлүүлэн явуулах болно гэдгээ эрс шийдэмгийгээр тунхаглав.

АНУ-ын цөмийн заналхийлэлийг дарах, бидний урт хугацааны аюулгүй байдлыг хангахуйц хүчирхэг цөмийн тогтоон барих хүчний байнгын байлдааны байдлыг найдвартай хадгалж, бидний тогтоон барих хүчийг бэхжүүлэх цар хүрээ ба чанар нь цаашид АНУ-ын Солонгост хандах байр суурьнаас болж дээшлүүлэн зохицуулагдах болно гэж мэдэгдэв. Түүнчлэн манай улсад их гүрнүүдийн эзэмшдэг туйлын зэвсэглэлүүд бий болсон нь асар их амжилт боловч энэ явцад шинжлэх ухаан, технологийн авьяаслаг боловсон хүчин бэлтгэгдсэн нь илүү баярлалууштай бөгөөд энэ нь манай нам илүү их нандигладаг амжилт юм гэв.

Батлан хамгаалах шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажил, цэргийн үйлдвэрлэлийн салбарт өөрийн хүч, Жүчэгийн зарчимыг баримталж, нэгэнт хүрсэн үе шаттай зорилтуудыг биелүүлэхийн төлөө илүү өндөр, илүү хурдан гэх уриан дор намын батлан хамгаалах бүтээн байгуулалтын чиг шугамыг төгс төгөлдөр биелүүлэх хэрэгтэйг онцоллоо.

Намаас дэвшүүлсэн стратегийн бодлогын дагуу улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний аз жаргалтай ирээдүйг баттай хангахын төлөө батлан хамгаалах бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн бүх улсын хүчин чармайлт, анхаарал, харамгүй дэмжлэгийг үзүүлэх хэрэгтэйг дурьдаж, батлан хамгаалах үйлдвэрлэлийн салбарын ажилтнууд ба эрдэмтэд өнгөрсөн гурван жилийн туршид хүнд бэрхшээлтэй тэмцлийг явуулж цөмийн дайныг тогтоон барих хүчинг эзэмшсэн тухайн үеийн сүр хүч, үлгэр дууриалалтай нам ба хувьсгалд хандах хувиршгүй үнэнч сэтгэлийг хадгалж, улс орны батлан хамгаалах хүчийг бүх талаас бэхжүүлэхийн төлөө ариун үйлсэд шамдан зүтгэхийг цохон тэмдэглэв.

Солонгосын Хөдөлмөрийн Намын дарга манай ард түмэн түүхэнд урьд өмнө байгаагүй урт хугацааны хатуу ширүүн нөхцөл, байдлын дунд өөрийнхөө хүчээр амьдрах арга, дайсан ба бэрхшээлийг ялах арга, өөрийнхөө нэр төр, эрх ашигаа хамгаалах аргыг олж эзэмшсэн гэж дурьдаж, бүсээ чангалах боловч заавал өөрийн хүчээр цэцэглэн хүчирхэгжиж, өөрийн хүчээр цэцэглэн хөгжиж, улс орны алдар нэрийг сахин хамгаалж, империализмыг ялах болно гэдэг нь бидний хатуу хувьсгалт итгэл үнэмшил гэж мэдэгдэв.

Солонгосын Хөдөлмөрийн Намын даргыг ухуулга бүхий илтгэлээ дуусгахад бүх оролцогчид эх орон, ард түмэн, хувьсгалын төлөө асар өндөр хариуцлага, хэзээ ч мянтаршгүй хувьсгалт итгэл үнэмшил, ирээдүйг харах холч мэргэн ухаанаар манай нам ба ард түмний явах хувьсглын замналыг нэвтэрхий гэрэлтүүж өгсөн намын даргад туйлын дэмжлэг, зөвшөөрлийг илэрхийлж, гал халуунаар алга ташиж, нижгэр уухайлав.

Агуу Солонгосын Хөдөлмөрийн Намын чиг удирдлагын дор социалист хүчирхэг гүрнийг бүтээн байгуулах, шинэ ялалтыг урагшлуулах түүхэн шилжилтийн үед хуралдсан Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хорооны 7 дахь удаагийн 5 дугаар бүгд хуралдаан нь урьд өмнө хэзээ ч тохиолдоогүй хүнд хэцүү бэрхшээлийг шууд даван туулж, улсын тусгаар тогтнол болон дээд эрх ашгийг эцсээ хүртэл хамгаалах, өөрийн хүчээр хүчирхэгжих зарчимын тугийг өндрөөр мандуулан Жүче хувьсгалын үйлсийн ялалтын гэрэлт замыг нээх мөхөшгүй их хөтөлбөрийг дэвшүүлснээр манай намын түүх болон бие даасан хүчирхэг улс орныг бүтээн байгуулах үйлсийн түүхэнд онцгой ач хобогдолтой явдал болсон.

“БНАСАУ-ын соёл, эрдэм шинжилгээний төв”

Онцлох нийтлэлүүд