ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.09 02:05

Билл Клинтонтой хайр сэтгэлийн харилцаатай байсан тухайгаа Моника Левинский бичжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой хайр сэтгэлийн харилцаатай байсан тухайгаа Цагаан ордны залуу мэргэжилтэн асан Моника Левински бичжээ.
АНУ-ын нэг сэтгүүл өнгөрсөн мягмар гарагт түүний нийтлэлээс иш татан мэдээлсэн байна.

Өдгөө 40 настай М.Левински тухайн үед болсон зүйлд маш харамсдаг гэжээ. Билл Клинтонтой янаг амрагийн холбоотой байсан нь нийтэд ил болсны дараа амиа хорлох тухай нэг бус удаа тэрбээр бодож байсан аж.

"Клинтон албан тушаалаараа далайлган намайг дарамталж байгаагүй. Бидний харилцаа харилцан хүлээн зөвшөөрсөн харилцаа байсан" гэж тэрбээр цааш нь үргэлжлүүлжээ. Тэдний харилцаа 1998 онд нийтэд ил болсон юм. Тэр жил АНУ-ын төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчид Клинтоныг албан тушаалаас нь буулгахаар санал хурааж байжээ.

Тэргүүн хатагтай асан Хиллари Клинтон 2016 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн таамаглал гарсантай холбоотойгоор АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд Моника Левинскигийн нийтлэлийн тухай ихээхэн мэдээлж байна.

Онцлох нийтлэлүүд