ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Цаг үе
2019.08.24 12:08

Бичих хэрэгсэл хүүхдийн сурлагад нөлөөлдөг үү

Есдүгээр сарын нэгэн ойртсоор. Сургууль, цэцэрлэг үүд хаалгаа нээж, багш сурагчгүй баярлах өдөр. Наймдугаар сарын дунд үеэс эцэг эх, хүүхэд багачууд, оюутан залуус хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангах томоохон ажилтай тулгардаг. Мэдээж хичээлийн хэрэгсэл гэдэг оюутан, сурагчдын нэгдүгээрт бэлтгэх зүйл. Хүмүүс хичээлийн Бичих хэрэгсэл хүүхдийн сурлагад нөлөөлдөг үү хэрэгслийг худалдан авахдаа голдуу үнэ болон загварт л анхаарлаа хандуулдаг нь нууц биш. Гэтэл хүүхдийн хичээлийн хэрэгсэл нь эрүүл мэнд болон суралцах чадварт нөлөөлдөг ажээ. Хичээлийн хэрэгслийг сонгохдоо нас биеийн онцлогт тохируулж сонгох учиртай гэнэ. Учир нь хүүхдийн бичих хэрэгсэл нь сурах хурд, сурлагад нөлөөлж байдаг. Хүүхэд өөрт тохироогүй, сэтгэлд нийцээгүй хичээлийн хэрэгсэл хэрэглэснээр сурах үйл явц, хурд, төлөвшилд нь нөлөөлдөг байна. Тиймээс эрүүл ахуйн шаардлага хангасан, хэрэглэхэд эвтэйхэн хичээлийн хэрэгсэл сонгох нь эцэг, эхчүүд бидний чухал үүрэг болж таарах нь.

Онцлох нийтлэлүүд