ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Нийгэм
2017.12.08 03:12

БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг баривчлах ажиллагаа эхэлжээ

БНСУ-д хараар буюу хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа иргэдийг албадан гаргах болсон талаар тус улсын Гадаадын харьяат эрхэлсэн газраас мэдэгдсэн байна. Ингэхдээ тус улсад хараар ажиллаж амьдарч буй иргэн өөрөө сайн дураар нутаг буцах боломж олгож байгаа аж.

Хэрвээ баривчилгааны үеэр гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж байсан нь илэрвэл тухайн байгууллагыг 20 сая воноор торгох төдийгүй дахин гадаадын иргэн ажиллуулах эрхийг нь хасна гэжээ.

Өнөөдрийн байдлаар БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа 42 мянган иргэн бий гэсэн дүн байдаг байна. Үүнээс хараар ажиллаж буй иргэдийн тоо 10 мянга орчим байдаг тухай албаны хүний хэлсэн тоон баримт бий аж.

Тус баривчилгаатай холбоотойгоор БНСУ руу зорчих хүсэлт бүхий иргэд дансандаа таван сая төгрөг байршуулахыг болиулсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарч эхэлсэн бөгөөд уг мэдээллийг албаны эх сурвалж үгүйсгэлээ.

Онцлох нийтлэлүүд