Гадаад
2021.01.12 02:01

БНСУ халдвараа хумьж, тархалт 3 дахин багасчээ


БНСУ-д сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын /Covid-19/ тохиолдол энэ сарын 8-10-ны өдрийн хооронд 600 гаруй тохиодол хүртэл (1/8-674, 1/9-641, 1/10-664) буурч, гурав дахь удаагийн тархалтын давалгаа хумигдах шинж тэмдэг ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд дүгнэж байна.

Зарим мэргэжлийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд 33, 848, 28, 222 удаагийн шинжилгээ тус бүр хийсэн нь ажлын өдөрт 50-60 мянган шинжилгээ хийсэнтэй харьцуулахад багссан тул илрүүлэлт буурахад нөлөөлсөн хэмээн үзжээ.

Их Британид бүртгэгдээд буй мутацид орсон коронавирусын халдварыг дотооддоо алдахаас сэргийлэхийн тулд БНСУ-ын Засгийн газар 2020 оны арванхоёрдугаар сарын 23-наас тус улсаас ирэх нислэгүүдийг зогсоох шийдвэр гаргаад байгаа. Их Британиас ирж буй хүмүүсийг хилээр түргэвчилсэн байдлаар нэвтрүүлэх хөтөлбөрийг зогсоож, тус улсаас ирж буй хүн бүрийг 14 хоногийн тусгаарлалтад оруулж байхаар болов. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс Их Британиас ирж буй хүмүүсээс хил дээр нэг, тусгаарлалтаас гарах үед нь мөн нэг удаа PCR шинжилгээ авч байхаар болсон байна.

Нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар БНСУ-д нийт 16 удаагийн тохиолдол илрүүлээд байгаа бөгөөд нийт тохиолдол гадаадаас зөөвөрлөгдөн ирж, мэргэжлийн байгууллагын хяналтад байна.

Онцлох нийтлэлүүд