ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Улс төр
2014.08.21 11:08

БНХАУ-ын дарга Ши Жинпиний албан ёсны намтар

Өнөөдрөөс манай улсад айлчилж эхэлсэн БНХАУ-ын дарга Ши Жинпиний албан ёсны намтрыг хүргэж байна.

 ТӨРСӨН ОН:


1953 оны 6 сарын 15-нд Бээжинд төрсөн. 61 настай.

БОЛОВСРОЛ:

Бээжин хотын 101 дунд сургууль,
1972-1979 онд Цинхуа их сургуулийг химийн инженер, эрх зүйч мэргэжлээр төгссөн.

ГЭР БҮЛИЙН БАЙДАЛ:

1989 онд Пен Лиюантай гэрлэсэн.
Эхнэр Пен Лиюан нь 1962 онд төрсөн 51 настай. Хятадын хөгжмийн консерватур төгссөн. Хятадын ардын дууч, жүжигчин. Одоо Хятадын Ардын чөлөөлөх армийн урлагийн акедемийн деканаар ажилладаг.
Охин Мингзе нь 22 настай Ханжоугийн гадаад хэлний сургууль, Жежиангийн их сургууль, Харвардын их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1969 онд Шанси мужийн хөдөө нутаг Яанчуанд шилжин ажилласан. Хожим үйлдвэрийн намын салбарын дарга болсон.
1971 онд 18 настайдаа БНХАУ-ын Коммнуист намд элссэн.
1979-1982 онд БНХАУ-ын Коммнуист намын армийн лидер Ген Биаогийн нарийн бичиг,
1982 онд Цэргийн төв зөвлөлийн Нарийн бичгийн дарга,
1982 онд Хэбэй мужийн Женгдин тойргийн Коммнуист намын хорооны нарийн бичгийн орлогч дарга,
1985 онд АНУ-ын Хөдөө аж ахуйн туршлага судлах багт орж Айово мужид айлчилсан.
Шанси (1969–1975), Хэбэй (1982–1985), Фужиан (1985–2002), Жэжианг (2002–2007) мужуудад намын дээд алба хашсан.
1990 онд Фужоу хотын Намын сургуулийн ерөнхийлөгч,
1999 -2002 онд Фужан мужийн дарга,
2002-2007 онд  Жэжианг мужийн дарга, Мужийн Коммунист намын дарга,
2007 онд Шанхай хотын Коммунист намын нарийн бичгийн дарга,
2007 оны аравдугаар сард БНХАУ-ын Улс төрийн Товчооны байнгын хороо, Нарийн бичгийн Төв хороо Ху Жинтаогийн залгамжлагч болохыг дэмжсэн. Ингэснээр 5-р үеийн удирдагч болох эхлэл тавигдав

СОНГУУЛЬТ АЛБАН ТУШААЛ

2007.12.22 – 2013.01.15. БНХАУ-ын Коммунист Намын төв сургуулийн Ерөнхийлөгч,
2007.10.22 – 2012.11.15. БНХАУ-ын Коммунист намын Төв нарийн бичгийн дарга нарын нэгдүгээр нарийн бичгийн дарга,
2008.03.15 – 2013. 03.14. БНХАУ-ын Дэд Ерөнхийлөгч,
2012.11.15. БНХАУ-ын Коммунис намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
2012.11.15. БНХАУ-ын Коммунист намын Цэргийн төв зөвлөлийн дарга,
2013.03.14. БНХАУ-ын дарга,
2013.03.14. БНХАУ-ын Коммнуист намын Цэргийн төв зөвлөлийн дарга,
2014.01.25. БНХАУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.

 

Онцлох нийтлэлүүд