ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Гадаад
2014.05.24 02:05

БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд манай улсад айлчилна

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар БНХАУ-ын Хууль зүйн дэд сайд Жан Сүжүнь энэ сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлах гэж байна. Айлчлалын үеэр хоёр улсын эрх зүйн шинэчлэл, хууль сахиулах байгууллагын тогтолцоо, хорих ангиудын үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох юм байна. Мөн хууль, эрх зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улс хооронд эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажлыг эрчимжүүлэх, хийгээд хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх боломж бололцооны талаар санал солилцоно. Түүнчлэн, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян, Жан Сүжүнь нар хоёр улсын Хууль зүйн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах аж.

Онцлох нийтлэлүүд