Нийгэм
2021.01.14 01:01

"Богд-Хан" ууланд ноход гөрөөс барьж идсэн гэх гомдлоор 32 зэрлэг нохойг устгажээ

Иргэдийн зүгээс "Богд-Хан ууланд зэрлэг ноход гөрөөс барьж идээд байна" гэх гомдол холбогдох албанд ирүүлжээ.

Уг гомдлын дагуу Богд-Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020-2021 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зэрлэг нохой, муурны устгал хийх эрх авсан "Өлтэй" ХХК-тай хамтран өнөөдрийн байдлаар 32 зэрлэг нохойг устгаад байна. Дээрх байгууллагаас өнгөрөгч 2020 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 8161 зэрлэг нохой, муур устгаснаас иргэд, байгууллагын 462 удаагийн дуудлагаар очиж, 1363 устгал хийжээ хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.




Онцлох нийтлэлүүд