ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Спорт
2017.01.11 06:01

Боксын УАШТ-д 39 багийн тамирчид өрсөлдөж байна

ХХ зууны манлай, Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд нэгдүгээр сарын 10-15-ны өдрүүдэд болж байна. Энэхүү тэмцээн нь 2020 онд болох “Токио-2020” олимпийн наадмын гараа болж буйгаараа онцлог юм.

УАШТ-д эрэгтэйчүүдийн 37, эмэгтэйчүүдийн 13 дахь удаагийн тус тэмцээнд 39 багийн нийт 201 тамирчин эрэгтэй ес, эмэгтэй найман жинд өрсөлдөж байгаа юм.

“Токио 2020” олимпийн наадмын гараа болсон боксын насанд хүрэгчдийн УАШТ-ээс олон сорилтууд хүлээж байна.

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 15-ныг хүртэл өдөр бүр 14.00 цагаас Спортын төв ордны "А" зааланд болно.

Онцлох нийтлэлүүд