ӨДРИЙН СОНИН ҮНЭНИЙГ ХЭЛНЭ
Онцлох нийтлэл
2017.01.14 05:01

Боксын улсын аваргууд тодорлоо

Гавьяат дасгалжуулагч Вандуйн Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн тав дахь өдрөө спортын төв ордонд үргэлжилж байна.

Өнөөдөр аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтууд болж байна. Эрэгтэй болон эмэгтэйчүүдийн жингийн аваргууд эхнээсээ тодорлоо.

48 кг-д О.Жаргалан алтан медаль, Ж.Нямсүрэн мөнгөн медаль, Б.Нүржамила, Д.Дэлгэрмөрөн нар хүрэл медаль хүртлээ. Харин 54 кг-д М.Гүндэгмаа алт, Н.Оюун-Эрдэнэ мөнгө, 60 кг-д У.Шинэцэцэг нар түрүүлж, мөнгөн медалийг З.Уянга хүртэж, хүрэл медалийг Р.Отгонбаяр, Г.Золжаргал нар тус тус хүртлээ.

Эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн болох 49 кг-ын шигшээд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Х.Энхмандах нар үлдээд байсан. Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Г.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө 4:1 онооны харьцаагаар ялж, улсын аварга цолыг хүртлээ. Түүний хувьд зургаа дахь удаагаа улсын аваргад түрүүлээд байна. Харин мөнгөн медалийг Х.Энхмандах, хүрэл медалийг Х.Азбаяр, Ц.Жамъяанбат нар хүртлээ.

О.ӨНӨР

Онцлох нийтлэлүүд