2020.12.16 06:12

“Болор цом” наадмын бүртгэл эхэллээ

Нийтлэлч: Өдрийн сонин


Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ.

Тус наадамд ирүүлэх шүлгийг энэ сарын 29 хүртэл МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авах юм. Мөн бүртгэлийн хураамж гурван мянган төгрөг бөгөөд э-майл болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид анхааруулав. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлнэ. Энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахал үүссэнтэй холбоотойгоор хэзээ, хаана болох нь одоогоор тодорхойгүй байна.